Ням гаригаас хүйтний эрч суларна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ням гаригаас хүйтний эрч суларна

Хуучирсан мэдээ: 2016.01.22-нд нийтлэгдсэн

Ням гаригаас хүйтний эрч суларна

Монгол орны нийт нутгаар идэр есийн жавар ид тачигнаж байна. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээс харахад энэ долоо хоногт томоохон голын хөндий, Завхан голын эх, Тосонцэнгэл, Идэр тэсийн гол орчимд шөнөдөө 50 хэм хүрч хүйтэрчээ. Эдгээр газруудад хамгийн дулаан нь 43 хэм хүрсэн байна. Мөн үүний дараагаар Увс нуурын хөндий, Орхон, Сэлэнгэ, Халх голын сав, Хэрлэн голын сав, Дархадын хотгорт өдөртөө 30-35 хэмийн хүйтэн өдрүүд зонхилжээ. Эдгээр нутгаар цасны зузаан 21-26 см байсан аж. Харин нийслэлд хамгийн хүйтэн шөнө 35-36 хэм хүрч хоносон байна.

Хэдийгээр хүйтний эрч чангарсан ч,  олон жилийн дундаж хэмжээнд байгааг мэргэжилтнүүд тодотголоо. Гэхдээ иргэдийн хувьд хүйтний эрч илүү чангарсан юм шиг санагдаж байгаа нь сүүлийн жилүүдэд нийт нутгаар харьцангуй дулаарсантай холбоотой гэв.

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагас, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндий, Дарьгангын сав газруудад шөнөдөө 38-40 хэм, харин Идэр, Тэсийн хөндий, Завханы нутгаар 43 хэмийн хүйтэн байх аж. Мөн хур тунадас багатай, нийт нутгаар явган шуургатай байна гэдгийг албаныхан хэллээ. Ер нь ойрын өдрүүдэд жавар ихтэй учраас иргэдэд мэдрэгдэх хүйтэн нь цаг уурын мэдээнээс илүү байх магадлалтай гэв.

Харин энэ сарын 24-ний өдрөөс хүйтний эрч сулрах мэдээлэл байна. Ялангуяа говь болон хангайн нутаг, нийслэлд хүйтний эрч суларч өдөртөө 17-22 хэм, шөнөдөө 30 хэм дотор байх юм.

Б.ЗАЯА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ineed 2016-01-22 112.72.12.9

neg huitnii gradus neg dulaan gradus geed sogtuu hun shig uym bichih uymaa

Зочин 2016-01-22 202.9.40.134

Хүйтний эрч суларч байгаа юм бол бсшу- ны яам хүйтэрнэ гээд хүүхдийн амралтыг 7 хоног сунгаад байгаа нь ямар учиртай юм бол. Тэгээд хавар хичээлээ нөхөж байна гээд сунгаад байдаг. Хаврын ноцоорсон өдрүүдэд хүүхэд байтугай томчууд хүртэл ажлын эрч сулардаг гэж үздэг

Зочин 2016-01-22 103.26.195.154

Алдаануудаа зассан бололтой. Яамай даа.

мнх 2016-01-22 59.153.114.70

21-26 м цас ч гэх шиг өөрөө уншаад ойлгодог болов уу?

Зочин 2016-01-22 202.179.24.12

есын биш есийн гэж бичдэг байлаа.