
1. Бэлэгтэй оч. Архи бол ийм уулзалтанд хамгийн түгээмэл бэлэг. Эсвэл хадам ээждээ зориулж ямар нэгэн зөөлөн чихрийн цуглуулгатай очихоо бүү мартаарай.
2. Хаалга онгойлгож өг. Уулзалт аль нэг ресторан эсвэл гэрт болсон ч бай эхэлж хаалга онгойлгож өгөхөө бүү мартаарай. Хадам ээждээ сэтгэгдэл төрүүлж чадах эсэх нь хамгийн чухал.
Ирээдүйн хадмууддаа тасартлаа ууж байсан болон бэлгэвчээ мартчихсан инээдтэй түүхээ ярихгүй гэдэгт чинь найдаж байна. Харин юунд зорьж тэмүүлдэг, ямар талбарт сонирхолтойгоо хэлж, охиных нь ирээдүй найдвартай гарт байгаа гэдгийг батал.
4. Гар утсаа машиндаа үлдээ. Ийм уулзалтанд гар утсаа машиндаа үлдээж, эсвэл эмээд чухал ажил гараад хэдийд ч залгаж гэдэг үүднээс тул дууг хаа. Чухал уулзалтын үеэр утсаар ярих хамгийн бүдүүлэгт тооцогддог. Үүгээрээ та бүсгүйн аавыг хүндлэхгүй байгагаа харуулах тул түүнд огтхон ч таалагдахгүй.
5. Сэтгэгдэл төрүүлэхээр хувцасла. Таны хувцас уранхай, цоорхойгүй, үрчийгээгүй, толбогүй байх ёстойг сана. Ажилт хэргийн, эсвэл энгийн хувцас өмсөх талаар бодоод үзээрэй.
6. Өөрийнхөөрөө бай. Алим модноосоо хол өнхөрдөггүйг сана. Хэрэв бүсгүй чинь танд хайртай, бас танд үнэн сэтгэлээсээ хандаж байгаа л бол генийн талаасаа аав ээжид нь ч охины бодол нөлөөлнө гэдгийг бүү мартаарай.
Бэлтгэсэн Н. Энх