Жо Байден дэд Ерөнхийлөгчөөрөө Камала Харрисыг сонголоо

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

Жо Байден дэд Ерөнхийлөгчөөрөө Камала Харрисыг сонголоо

Жо Байден дэд Ерөнхийлөгчөөрөө Камала Харрисыг сонголоо

2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялах өндөр найдвар тээж буй Жо Байден өөртэйгөө хамт ажиллах дэд Ерөнхийлөгчөө сонголоо. Тэрбээр эмэгтэй хүн сонгоно гэдгээ аль эртнээс мэдэгдэж байсанчлан Калифорнийн сенатч, прокурор асан Камала Харрисыг сонгожээ.

Тэрбээр өчигдөр (2020.08.13) уг сонголтоо нийтэд зарласан байна. Ард иргэд ч Харрис болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Сюзан Райс хоёрын аль нэг нь дэд Ерөнхийлөгч болно гэдэгт итгэлтэй байв.

Харрис анхандаа Байдены өрсөлдөгч байсан ч Сенатч Берни Сандерстай адил нэрд гарч чадалгүй бууж өгсөн юм. Тэр байтугай нэг мэтгэлцээн дээр Харрис арьс өнгөөр ялгаварлагч хэмээн Байден рүү дайрч байсан удаатай аж. Харин түүнийг сонгосноо зарлахдаа Байден “Харрис бол надтай хамтарч ажиллахад төгс зохицох эрэлхэг зоригтой, дайчин бүсгүй. Мөн энэ улсын төлөө зүтгэдэг хамгийн чадварлаг зүтгэлтнүүдийн нэг” хэмээн жиргэсэн байна.

Сан Францискогийн өмгөөлөгч нарын хэлснээр Харрис өөрөө коллежид байхдаа хэрэглэж үзсэнээ нуудаггүй ч марихуан хэрэглэсэн хүмүүсийн эсрэг 1900 гаруй хэрэг шийдвэрлэж байсан аж. Мөн түүнээс хойш тэрбээр Жорж Флойдын үхлээс үүдсэн эсэргүүцлийн хөдөлгөөнд идэвхтэй оролцжээ.

Байден одоогийн байдлаар урьдчилсан санал асуулгад Дональд Трампаас илүү үнэлгээтэй байгаа билээ. Харин Трамп урьдчилсан санал асуулга бол итгэж болохооргүй хийсвэр тоо хэмээх байр суурьтай байгаа юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж