Александр Маккуины тухай кино гарна

Хуучирсан мэдээ: 2016.01.22-нд нийтлэгдсэн

Александр Маккуины тухай кино гарна

Английн алдарт загвар зохион бүтээгч, дизайнер Александр Маккуины тухай намтарчилсан кино хийхээр найруулагч Эндрю Хэй гэрээ байгуулсан гэж Deadline Hollywood мэдээлжээ.

Киног зохиолч Эндрю Уилсоны “Александр Маккуи: Цусан дахь дийлдэшгүй чанар” намтраас сэдэвлэн бүтээх гэнэ. Александр Маккуины бүтээлийн үзэсгэлэн Лондон хотод өнгөрсөн онд зургаан сарын турш гаргасан нь амжилттай болсны дараа түүний тухай хийхээр болсон байна.

Английн алдарт дизайнер 1992 онд өөрийн нэртэй маркийг гаргасан юм. Түүнийг нас барснаас хойш зургаан жил өнгөрч байгаа хэдий ч Александр Маккуин хэмээх марк өнөө цагийн хамгийн алдартай, шуугиан тарьсан марк хэвээр байгаа юм.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж