ОХУ-ын Татарстаны нийслэл Казанийн Их дэлгүүр гаднаа зөвхөн эмэгтэй жолооч нар автомашинаа байршуулах зогсоол гаргасан нь маргаан дагуулжээ. Тус дэлгүүр эмэгтэй үйлчлүүлэгчдэдээ зориулан гаднаа автомашины 10 зогсоолыг ягаанаар будаж тохижуулсан аж. Эмэгтэйчүүдэд зориулсан зогсоол нь энгийн зогсоолоос хоёр дахин том бөгөөд өнгөрсөн долдугаар сарын сүүлээр ашиглалтад оржээ. Тухайлбал, энгийн зогсоол 2.5 метр байхад эмэгтэй жолооч нарт зориулсан нь 4.4 метр аж.
Орон нутгийн иргэд Их дэлгүүрийн санаачилгыг эсэргүүцэж, хүйсээр ялгаварлаж, эрэгтэйчүүдийн эрхийг зөрчлөө хэмээн маргаан дэгдээжээ. Улмаар Казанийн цагдаагийн газраас жолооч нарыг хүйсээр ялгаварласан автомашины зогсоолыг арилгах шаардлага хүргүүлсэн байна. Жолооч нарыг хүйсээр ялгаварлах бус, харин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай зогсоол байх ёстойг сануулжээ.
Эцэст нь Их дэлгүүрийн эмэгтэйчүүдэд зориулсан автомашины тусгай зогсоолыг өнгөрсөн долоо хоногт дахин өөрчилжээ.
Казань нь Москва хотоос зүүн тийш 800 км зайтай оршдог.
Эх сурвалж: THE MOSCOW TIMES
Холбоотой мэдээ