Ипотекийн зээлээ хойшлуулаагүй 34 мянган иргэнээ ТӨР хулхидав | News.MN

Ипотекийн зээлээ хойшлуулаагүй 34 мянган иргэнээ ТӨР хулхидав

Ипотекийн зээлээ хойшлуулаагүй 34 мянган иргэнээ ТӨР хулхидав

Ипотекийн зээлээ хойшлуулаагүй 34 мянган иргэнээ ТӨР хулхидав

"Бухын доодохыг харж үнэг турж үхнэ" гэсэн үгтэй.   Энэ үе ипотекийн зээлээ хойшлуулаагүй 8 мянган иргэнд яг таарна. Тэдэнд зориулж, УИХ-аас найман хувийн зээлийг нь зургаан хувь болгож бууруулах шийдвэрийг УИХ-ын сонгуулийн өмнө гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл УИХ-аас гаргасан шийдвэр хэрэгжээгүй, хаана яг, ямар шалтгаанаар гацаад байгаа тодорхой тайлбарлах хүн  холбогдох яам, агентлагуудад алга.

Коронавирусээс болж, санхүүгийн хямралд орсон иргэдээ дэмжих үүднээс Засгийн газар ипотекийн зээл төлөлтийг дөрөвдүгээр сараас аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан.  Харин зээл төлөлтөө хойшлуулаагүй иргэдийн зээлийг найман хувиас зургаан хувь болгон бууруулж, дэмжлэг үзүүлэхээ Монголбанк, Сангийн яам, УИХ амлаж байв.

Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн эргэн төлөлтөө зургаан сараар хойшлуулах хүсэлтээ энэ оны тавдугаар сарын 1-нээс өмнө гаргаагүй зээлдэгчдэд найман хувийн хүүнээс хоёр хувийг нь буцаан олгох нь  УИХ-аас “Covid-19”-ын эсрэг авч хэрэгжүүлэх 10 багц арга хэмжээний нэг байлаа.

Дээрх шийдвэр гарснаас хойш өнөөдөр дөрвөн сар өнгөрч байхад хэрэгжихгүй, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй үед санхүүгийн хариуцлагатай хандсан иргэдээ МАН-ын засаг ийнхүү таг мартжээ. Сонгууль дууссан, шоу ч өндөрлөсөн.

Ипотекийн зээлд нь хоёр хувийн хөнгөлөлт үзүүлэх уг шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар УИХ Монголбанк, Сангийн яамтай ярилцаж, ажил хэрэг болгоно гэсэн ч өнөө хэр санхүүжилтийг нь шийдээгүйгээс гацжээ. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулаагүй 1.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 34 мянган зээлдэгчид  гурван сарын хугацаанд 7 тэрбум гаруй төгрөгийн хүүгийн хөнгөлөлт олгох холбогдох судалгаа тооцооллыг Засгийн газарт хүргүүлээд багагүй хугацаа өнгөрч байгааг Төв банкнаас мэдээлж байна.

Ипотекийн зээлийн эргэн төлөлт хойшлуулах хүсэлт гаргасан нийт 2.35 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 46,115 зээлдэгч байгаагаас 2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38,026 зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаан сараар хойшлуулжээ.

УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолоор ипотекийн зээлийн хугацаа хойшлуулаагүй зээлдэгчдэд хоёр нэгж хувийн хүүгийн хөнгөлөлтийг гурван сарын хугацаанд олгох санжүүжилт яагаад орохгүй байгаа талаар Сангийн яамнаас тодруулахаар хэдэнтээ хандсан боловч тайлбар өгөхөөс татгалзсан юм.

Түүнчлэн дээрх тогтоолын төсөлд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс тодруулахад мөн л тодорхой мэдээлэлгүй байгаагаа хэллээ.

Өрхийн эдийн засаг, санхүү хүндэрсэн цар тахлын үед ч ипотекийн зээлээ цаг тухайд нь төлж байгаа хариуцлагатай 34 мянган зээлдэгчид 7 тэрбум гаруй төгрөгийн хүүгийн хөнгөлөлтийг хэзээ үзүүлэх нь тодорхойгүй. Тиймээс энэ асуудлаар  Засгийн газар, Сангийн яам тайлбар өгч, иргэдээ хий хоосон хүлээлтээс ангижруулна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
9
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-08-12 103.111.68.3

Ипотекийн зээлээ төлж байгаа иргэдийн зээлийн хүүг бууруулна гэж амласан Ерөнхий сайд, Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч гээд бүх албан тушаалтнууд нь солигдоогүй хэвээрээ байж байдаг Хулхи төр болжээ. Сонгуульд ялаад амлалтаа мартсан юм бишүү ККККК

Avatar

Zochin 2020-08-12 103.57.94.165

Ипотекийн зээлийг маш бага хүүтэй өгөх хэрэгтэй энэ зээл төрийн мөнгө шүү, яахлаар банкууд хүү авах ёстой

Avatar

zochin 2020-08-12 148.253.18.118

Hurdan shiideechee 2 huvi ch gesen bagadahgui ih mongo shu dee ard tumnee bodoochoo

Avatar

Иргэн 2020-08-12 192.82.76.44

Амлалтаа биелүүлэхгүй бол, тэмцээд огцруулдаг байяа ЗАЛУУСАА

Avatar

зочин 2020-08-12 202.126.88.170

Хульхидах тусам л сонгогдоод байхаар чинь хульхидаад байхаас биш яахав …

Avatar

Gomdollogch 2020-08-12 49.0.212.4

ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭ ХОЙШЛУУЛААГҮЙ 34 МЯНГАН ИРГЭНЭЭ ХҮРЭЛСҮХИЙН МАН ХУЛХИДАЖ ТӨРИЙН ЭРХИЙГ АВАВ

Avatar

Gomdlogch 2020-08-12 202.126.88.214

Buhyn doodohyg harj vneg turj vheb gedeg shig saya tvgrvgiin erhiin bichig vhiig hvleeseer olon bayn hvgshidvhej duusah ni bidnii heden hvgshid surguuli tvgssvnii 60 jiliin oigoor neg uulzajaj amidral bayar gunigaa hubaaltsahaar tohirch sar vdvr tobloson bolobch ervvl mendiin baidlaas boloodhed maani tengeriin taalald yablaa daraagiin hed nierembeehvleeseer tvriin hishig hvleeh hvngvi boljtvr zasgiin tolgoinluibarchidamrah baih udahgvi tanaryn chih amarchgylaih biz

Avatar

Зочин 2020-08-12 180.149.93.98

НӨГӨӨ ЗЭЭЛ АВААГҮЙ АХМАДУУДЫН 1 САЯ ТӨГРӨГ ЮУ БОЛСОН БЭ???

Avatar

зочин 2020-08-12 103.14.39.2

Нил өрөнд орчоод байж юун 1 сая төгрөг тэрүүгээрээ улс өр ширээ дардаг бол уул нь

Avatar

Зочин 2020-08-12 192.82.72.128

Юу ч гэж амлаад ялж болохнээ ипотекээс гадна бизнесийн дэмжлэгийн 200 мянга бас өгөхөө больжээ. Гол нь ХУДЛАА амлаж сонгуульд ялж болдог юмуу???

Avatar

Ингэх л бх даа 2020-08-12 192.82.74.224

Сонгуульдаа ялсан, амлалтаа биелүүлэхгүй нь тодорхой. Тэд банкнуудтайгаа нийлээд авах нь тодорхой

Avatar

Зочин 2020-08-12 43.242.242.59

Иплтекийн зээлийг төр биш арилжааны банк л өгдөг шүү дээ. хэдэн хувийн зээл өгөхөө банк л мэднэ. тэпдний ажлыг төр заахгүй. мөнгөний эзэн мөнгөө л мэднэ. Битгий худлаа юм бичиж хшүмүүсийн тархи толгойг угаагаад бай.

Avatar

Зочин 2020-08-12 49.0.212.4

Намаа өмөөрөөд бүр үхэхнээ чи

Avatar

Иргэн 2020-08-12 66.181.176.121

чи буруу ойлгожээ. Арилжааны банкаас өгч буй байрны зээлийг банк өөрөө олгодог. Харин ипотекийн зээлийг төр гаднаас зээл авч банкуудад тараадаг. Арилжааны банкны мөнгө биш

Avatar

Зочин 2020-08-12 43.242.242.59

Төр нь иргэддээ бага хувийн хүү өгүүлчих санаатай л байна. Гэтэл банкууд нь өгөх, зөвшөөрөхгүй байнашүү дээ. Төр чинь банкуудын эзэд биш шүү дээ. Төр засаг иргэдийн хооронд битгий яс хаяад байгаач ээ. МАНАН-гийн сайтынхан.

Avatar

Зочин 2020-08-12 49.0.212.4

МАНАН-гийн сайт биш МАН-ын сайт. Бүр нарийн дээрээ цаанаа Орос эзэнтэй. Дандаа Оросын мэдээ гардаг. Бусад улсыг дандаа муулж харлуулж бичдэг тийм л сайт даа.

Avatar

Зочин 2020-08-12 103.26.194.142

ипотек хойшлуулах хүсэлт гаргаагүй гүрийгээд төлж бгаа. 2 % харж үзнэ гэж ойлгоод.БИД ЧИНЬ ЭРХЭМ ДЭЭДСҮҮД ШИГ ПАЛ ГЭТЭЛ ТЭРБУМААР НЬ бэлэн гаргаад юм худалдаад авчих бишдээ. харж үзээд 2% г өгчөөчээ.

Avatar

Zochin 2020-08-12 59.153.112.37

2% ch gesen butsaan avchih yumsandaa, ajil am ni zordog uls torchid toriig udirdaj yugaa hne, ard irgedeeree togloj hanahgui, oorsdoo uuj idej hanahgui yasan humuus be

Avatar

Taij 2020-08-12 103.229.121.33

Монголчууд бид үнэхээр тэнэг хүмүүс юмаа өөрсдийг нь доромжлон мөлжиж дэлхийд байхгүй хүүгээр дарамталсаар байхад зовлон тоочоод гүлдийсээр байгаад залуу нас эрүүл мэнд амь амьдралаа алдсаар одсоор л байна.Үүнийг хамтын хүч л зогсоож чадна!

Avatar

АХНМР 2020-08-12 103.43.79.203

170 ДОЛЛОР ШҮҮ

Avatar

АХНМР 2020-08-12 103.43.79.203

ИПЕТИК АСАР ИХ АШИГТАЙГ БИ АМЬДРАЛ ДЭЭР БАТАЛСАН.2013ОНД БИ ДҮҮДЭЭ УРЬДЧИЛГА ӨГЧ САРЫН 500МЯНГА ТУШААДАГ БАЙХАД 410ДОЛЛАР БАЙСАН БОЛ ОДОО 1700ДОЛЛАР ӨГЧ БАЙНА ТЭГЭХД БИ ЯГ ХАЖУУ ХААЛГАНД НЬ 70САЯ БУЮУ58МЯНГАН ДОЛЛАРААР АВСАН БАЙРАА 1ЖИЛ ЗАРАХ ҮЗЭЭД 55САЯАР БУЮУ 19МЯНГАН ДОЛЛАРААР ЗАРЖ40МЯНГАН ДОЛЛАР АЛДААД БНА,

Avatar

Ойлгосонгуй 2020-08-12 203.91.115.43

Юу гэсэн уг вэ? Дэлгэрэнгуй тайлбарлаж егееч?

Avatar

tawilan 2020-08-12 103.136.254.8

tawilan l yumdaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж