Селена Гомезтой хамтарсан "Blackpink"-ийн шинэ дуу удахгүй цацагдана

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

Селена Гомезтой хамтарсан "Blackpink"-ийн шинэ дуу удахгүй цацагдана

Селена Гомезтой хамтарсан "Blackpink"-ийн шинэ дуу удахгүй цацагдана

Дэлхийн дуу хөгжмийн ертөнцөд хэдэн долоо хоног үргэлжилсэн цуу яриа, таамаглал батлагдаж, Америкийн залуу дуучин Селена Гомез, Өмнөд Солонгосын хамгийн алдартай охидын BLACKPINK хамтлаг хамтран шинэ уран бүтээл гаргах болсноо зарлажээ. Энэ талаар дуучин Селена Гомез өнөөдөр (2020.08.12) өөрийн твиттер хуудасmаа мэдээлсэн байна. Уран бүтээлчид хамтарсан цоо шинэ уран бүтээлээ энэ сарын 28-нд олон нийтэд хүргэхээр болжээ.

Өмнөд Солонгосын К-поп хөгжмийн урсгалын өнөө цагийн том төлөөлөл болох “Blackpink” хамтлагийн “How You Like That” нэртэй шинэ дуу нээлтээ хийсэн даруйдаа:

  • “Youtube”-д хамгийн их хандалт авсан дуу
  • Шинэчлэгдсэн FLO хөгжмийн жагсаалтад нээлтээ хийсэн анхны К-поп дуу
  • 2020 онд "MelOn" хөгжмийн жагсаалтад 835 мянган хандалт авсан анхны дуу
  • iTunes  дээр хамгийн их хандалт авсан охидын хамтлаг
  • Хятадын "QQ" хөгжмийн платформд хамгийн богино хугацаанд хоёр платинум сертификат хүртсэн Солонгос дуу
  • Өмнөд Солонгосын "MelOn" жагсаалтад нэг цагийн дотор хамгийн их хандалт авсан дуу зэрэг дээд амжилтуудыг эдвсэн байна.

Харин Селена Гомезийн хувьд Америкийн залуу дуучдын дунд өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясаараа ялгардаг, орчин цагийн хамгийн амжилттай яваа уран бүтээлчдийн нэг юм.

Эх сурвалж: BILLBOARD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХөөрхөнХөөрхөн
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж