Шинэ коронавирусийн мутацид орсон 3 тохиолдол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

Шинэ коронавирусийн мутацид орсон 3 тохиолдол бүртгэгджээ

Шинэ коронавирусийн мутацид орсон 3 тохиолдол бүртгэгджээ

Өмнөд Солонгосын нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас гадаадаас орж ирсэн коронавирусийн халдвартай хүмүүсээс мутацид орсон гурван тохиолдлыг илрүүлжээ. Генийн мутаци нь вирусийн гадаргуу дахь уургийн давхаргаас илэрсэн байна. Эдгээр мутацид орсон тохиолдлын хоёр нь Пакистан, нэг нь Узбекистан улсаас Өмнөд Солонгост ирсэн халдвартай хүмүүс аж.

Шинээр илрүүлсэн хувилбарууд нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын GISAID вирусийн мэдээллийн баазад бүртгэгдсэн хувилбаруудаас өөр байжээ. GISAID мэдээллийн баазад коронавирусийн мутацид орсон хувилбаруудыг S, V, L, G, GH, GR болон бусад гэсэн долоон хэсэгт хуваадаг байна.

Генийн дарааллын шинжилгээ дүгнэлтийг 597 дотоодын халдвар, 179 гадаадаас ирсэн хүмүүсийн судалгаан дээр үндэслэн хийсэн аж. Ингэхэд дотоодын 437 халдварт “GH” хувилбар, 120 хүнд “V” хувилбар илэрчээ.

Өмнөд Солонгост Даваа гаригт 28 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвартай хүний тоо 14626 болжээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж