“Apple”-ийн тэргүүн Тим Кук тэрбумтан болжээ | News.MN

“Apple”-ийн тэргүүн Тим Кук тэрбумтан болжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

“Apple”-ийн тэргүүн Тим Кук тэрбумтан болжээ

“Apple”-ийн тэргүүн Тим Кук тэрбумтан болжээ

АНУ-ын “Apple” компанийн тэргүүн Тим Кукын хөрөнгө нэг тэрбум ам.доллар давж, тэрбумтануудын эгнээнд шилжсэн талаар Bloomberg мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт “Apple” компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 5 орчим хувиар өссөн байна.

Өнгөрсөн долдугаар сарын 31-нд “Apple” компани 2018 оны гуравдугаар улирлынхаа тайланг олон нийтэд танилцуулснаас хойш хувьцааны үнэ нь есөн хувиар өссөн үзүүлэлттэй гарав.

Энэ сарын эхний өдөр (2020.08.01) тус компанийн хувьцааны ханш 5.9 хувиар өссөн нь 201.50 ам.доллартай тэнцсэн байна. Судлаачид хэрэв 207 ам.долларт хүрвэл “Apple” хөрөнгийн зах зээлд анхны их наяд хүрсэн компани болно гэж онцолж байв.

Өнгөрсөн Пүрэв гариг (2018.08.02)-т тус компанийн хувьцаа 207.5 ам.долларт хүрснээр анхны их наяд үнэлгээтэй компани болсон юм.

Анх 1980 онд байгуулагдсанаас хойш "Apple" компанийн хувьцаа 50 мянган хувь өсч, 2007 онд анхны IPhone утсаа олон нийтэд танилцуулж худалдаанд гаргажээ. Улмаар тус компанийн хувьцаа жилд 1100 хувиар өсч байсан аж.

2011 онд “Apple” компанийг үндэслэгч Стив Жобс нас барсан бөгөөд түүний үүргийг Тим Күүк хүлээн авсан билээ.

Эх сурвалж: INTERFAX, BLOOMBERG
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хамба 2020-08-12 202.179.25.232

Америк үнэхээр агуу гүрэн юм. Ковидоос болоод хамгийн их алдагдал хүлээнэ гэж таамаглаж байсан ко нь анхны их наядтан ко болж байдаг буян юм аа. Энэ их наядтай ко асар олон хүний амьдралыг өнгөтэй өөдтэй амьдруулдаг тул улс орноороо тэднийг талархан дэмждэг. Монголд бол аль өнгөтэй өөдтэй яваагаа сүйрүүлэхээр хичээж, болж өгвөл шоронд хийдэг. Тэхлээр энэ улс өөдийн бараа харахгүй

Avatar

Зочин 2020-08-12 192.82.68.175

ЧИ АМЕРИК ХҮНИЙГ МОНГОЛ ХҮНТЭЙ ХАРЬЦУУЛАХ БОЛОМЖГҮЙ ЖИНХЭНЭ МОНГОЛОО .

Avatar

ZOCHIN 2020-08-12 103.10.23.219

TARHIA AJILLUULAHGUI CHAM SHIG HUDLAA EH ORONCHIIN DURD TOGLOSON NOBSHNUUD EHE ULSIIG DELHIIN TUUHIIN HOG RUU BUTSAAJ TULHEJ BAIGAAGAA OILGOH HEREGTEI

Avatar

Зочин 2020-08-12 75.155.149.227

baliar shulaachin, denduu unetei zardag ene muusain yumnuudiig tenger gesgee. Ene garigiin 99 %i iig yaduu amidralruu tulhej baigaa ene metiin berd tulamnuud ustaj ugui boloh boltugai. Delhii sonono gej eniig l helj baih shig

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж