АНУ-ын “Apple” компанийн тэргүүн Тим Кукын хөрөнгө нэг тэрбум ам.доллар давж, тэрбумтануудын эгнээнд шилжсэн талаар Bloomberg мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт “Apple” компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 5 орчим хувиар өссөн байна.
Өнгөрсөн долдугаар сарын 31-нд “Apple” компани 2018 оны гуравдугаар улирлынхаа тайланг олон нийтэд танилцуулснаас хойш хувьцааны үнэ нь есөн хувиар өссөн үзүүлэлттэй гарав.
Энэ сарын эхний өдөр (2020.08.01) тус компанийн хувьцааны ханш 5.9 хувиар өссөн нь 201.50 ам.доллартай тэнцсэн байна. Судлаачид хэрэв 207 ам.долларт хүрвэл “Apple” хөрөнгийн зах зээлд анхны их наяд хүрсэн компани болно гэж онцолж байв.
Өнгөрсөн Пүрэв гариг (2018.08.02)-т тус компанийн хувьцаа 207.5 ам.долларт хүрснээр анхны их наяд үнэлгээтэй компани болсон юм.
Анх 1980 онд байгуулагдсанаас хойш "Apple" компанийн хувьцаа 50 мянган хувь өсч, 2007 онд анхны IPhone утсаа олон нийтэд танилцуулж худалдаанд гаргажээ. Улмаар тус компанийн хувьцаа жилд 1100 хувиар өсч байсан аж.
2011 онд “Apple” компанийг үндэслэгч Стив Жобс нас барсан бөгөөд түүний үүргийг Тим Күүк хүлээн авсан билээ.
Эх сурвалж: INTERFAX, BLOOMBERG
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ