УИХ-ын гишүүд мэргэжил сургалтын төвийн нээлтэд оролцов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

УИХ-ын гишүүд мэргэжил сургалтын төвийн нээлтэд оролцов

Хуучирсан мэдээ: 2016.01.22-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд мэргэжил сургалтын төвийн нээлтэд оролцов

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Ж.Батзандан, Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нар өнөөдөр /2016.01.22/ Баянзүрх дүүрэгт байгуулагдаж буй “Эксперт” мэргэжил сургалтын төвийн нээлтэд оролцов. Нээлтийн арга хэмжээний эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин энэхүү төв нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, нийслэлийн хэмжээнд хүн ам хамгийн ихээр төвлөрсөн Баянзүрх дүүрэгт нээгдэж байгаагаараа онцлогтой гэдгийг тэмдэглэн хэллээ.

“Эксперт” төв нь бүх насны иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох анхан шатны сургалтыг чанартай зохион байгуулах, баялаг бүтээгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дэмжлэгтэйгээр нийт 14 багш, сайн дурын 9 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Дээрх сургалтын төвд үндэсний хувцас болон европ хувцасны оёдол, тогооч, гоо сайханч, үсчин, гэрээр хүүхэд харах, өндөр настан асрах үйлчилгээний сургалт, бариа засал, бясалгалын сургалт, жижиг, дунд бизнесийн төсөл, боловсруулах хэрэгжүүлэх мэргэжил, арга зүйн сургалтууд явагдаж байгаа аж.

Нээлтэд оролцсон Улсын Их Хурлын гишүүд гар урлалын бүтээлийн үзэсгэлэнтэй танилцахын зэрэгцээ “Эксперт” сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Нээлтийн арга хэмжээнд албаны хүмүүс болон иргэдийн төлөөлөл оролцов.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

арвай 2016-01-22 150.129.141.88

энэ урвагч арвин авгай юуу хийж яваа юм бол сонгууль дөхөж байгаа юм байх да

санал өхгүй 2016-01-22 150.129.141.88

АН-д угаасаа санал өхгүй, энэ 4 жил төр хямарч ард түмний амьдрал туйлдаа хүрч байна, ийм байхад бас дахин гарах санаатай яршиг даа

ЧД, 17-р хорооны иргэн 2016-01-22 64.235.154.35

Чингэлтэйчүүдээ, энэ Баярсайханг ахиж сонгож болохгүй шүү. Ханын цаг, 40-н битон, нүүрс тарааснаас өөр гарт баригдаж нүдэнд үзэгдэх юм огт хийгээгүй. Миний хувьд дахиж энэ нөхөрт саналаа өгөхгүй...