Электрон сигналыг цацрагаар солих боломжтой

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Электрон сигналыг цацрагаар солих боломжтой

Гэрлийн цацрагийг компьютер, бусад дагалдах төхөөрөмжүүдэд өгөгдөл дамжуулах зорилгоор ашиглах технологийг Intel корпораци бүтээгдэхүүндээ нэвтрүүлэх болно гэдгээ мэдэгдсэн байна. Хэрэв хэрэгжвэл маш олон давуу талыг хэрэглэгчдэд олгох бөгөөд удахгүй гарах гэж байгаа USB 3.0 холболтын хурдаас ч хэд дахин хурдтай мэдээлэл дамжуулах боломжтой болох юм.

Одоогийн байдлаар Фотон холбоосыг ашиглан 50Gbps (Ганцхан секундэд 1 DVD-ээс их мэдээлэл дамжуулна гэсэн үг) хурдаар мэдээлэл дамжуулж болж байгаа. Дараах төхөөрөмж нь дөрвөн ширхэг 12.5 Gbps лазер  цацрагийг нийлүүлж, дамжуулж буй дамжуулах чип, түүнийг хүлээн аваад буцаан задлаж, фотон мэдрэгч рүү дамжуулах хүлээн авагч чипээс бүрдэнэ. Дараа нь мэдрэгчүүд нь өгөгдлийг буцаан электрон сигнал болон хувиргах юм байна.
Эх сурвалж: “Компьютер таймс”

AMD борлуулалтаараа NVIDIA-г давж гарлаа
 
Өнгөрсөн лхагва гаригийн байдлаар график картын зах зээлийн 51%-ийг AMD, 49%-ийг NVIDIA эзэлж байгаа мэдээг “Меркури Рисерч” маркетинг боловсруулалтын фирмээс албан ёсоор гаргасан байна. Яг жилийн өмнө зах зээлийн 59%-ийг NVIDIA, 41%-ийг AMD эзлэж байсан бөгөөд AMD-ийн DirectX 11 дэмжих картууд гарснаар борлуулалт нь нэлээд хэмжээгээр нэмэгдсэн байна. Харин ерөнхийд нь график процессорын хувьд 2010 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт зах зээлийн 54.3%-ийг Intel, 24.5%-ийг AMD, 19.8%-ийг NVIDIA эзэлж байна.

NVIDIA-ийн хувьд одоогийн байдлаар хамгийн өндөр чадалтай карт нь AMD-ийн хамгийн өндөр чадалтай картын төвшинд хүрэхгүй байгаа, мөн DirectX 11 дэмжих график карт хөгжүүлэлт нэлээд удаашралтай байгаа зэрэг нь тэдний эзлэх зах зээлийн хэмжээг бууруулахад нөлөөлжээ. Үүнээс гадна Apple өөрийн Macbook, iMac, Mac Pro компьютерууддаа NVIDIA GeForce график картыг тавихаа больж, AMD-ийн ATI Radeon карт тавих болсон нь томоохон цохилт болжээ.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж