Европын сүүлчийн дарангуйлагчийн эсрэг жагсаал | News.MN

Европын сүүлчийн дарангуйлагчийн эсрэг жагсаал

Европын сүүлчийн дарангуйлагчийн эсрэг жагсаал

Европын сүүлчийн дарангуйлагчийн эсрэг жагсаал

Беларусийн нийслэл Минск хотод Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал цуглаан гурав дахь өдрөө үргэлжилж, цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болж байна. Тус улсыг 26 жилийн турш удирдсан Александр Лукашенко 80 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж, зургаа дахь удаагаа сонгогдсон нь иргэдийн бухимдлыг төрүүлжээ. Лукашенкогийн хувьд Европын улсын удирдагч нараас улсаа хамгийн олон жил удирдаж буй хүн бөгөөд түүнийг “Европын сүүлчийн дарангуйлагч” хэмээн нэрлэх нь ч бий.

Түүний гол өрсөлдөгч 10,9 хувийн санал авсан Светлана Тихановская ч мөн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, өөрийн аюулгүй байдлын төлөө өчигдөр /2020.08.11/ Литва улс руу дүрвэн гараад байгаа юм. Светлана Тихановская хилийн чанадаас иргэдтэйгээ холбогдож, шударга бус явдлыг зогсоохыг уриалж байна.

Энэ удаагийн сонгуулийн ирц хэдий цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа ч 84 хувьтай байсан ба сонгуулийн үр дүн бараг тодорхой байсан гэхэд болно. Учир нь түүнийг төр барьж байх хугацаанд үргэлж тэр илт давуу ялалт байгуулсаар ирсэн. Сонгуулийг будлиантуулж, луйварддагаараа алдартай түүний арга барил энэ удаад мөн л хэвээрээ сэтгүүлчдийг баривчилж, эсэргүүцэгчдэд хүч хэрэглэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн амыг барихыг оролдож байв. 21-р зуун гарснаас хойш Беларусьт болсон Ерөнхийлөгчийн болон парламентын бүх сонгуулийн дүнг Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь тус улс бүх сонгуулийн явцад олон улсын хэм хэмжээг зөрчсөн гэж үздэг.

Нөгөөтэйгүүр энэ удаагийн сонгууль нь Лукашенкогийн хувьд хамгийн хүнд сонгууль болж байна. Цар тахалд дэлхий нийтээрээ нэрвэгдэж, эдийн засаг нь доройтож, өөрөө ч ийм үед цар тахлыг үл ойшоон “архи, саун, хоккей” гурав байхад коронавирус тусахгүй гэж хүртэл хэлж байсан түүнд иргэд итгэж саналаа өгөх эсэх нь эргэлзээтэй байсан.

Дээрээс нь түүний олон жилийн ноёрхлыг зоригтой эсэргүүцэн гарч ирсэн Тихановская тэргүүтэй сөрөг хүчинтэй ч тэр бараг анх удаа тулгарсан нь энэ юм. Иймд тэр сонгуулийн дараа эмх замбараагүй байдал үүсэхийг урьдаас таамаглаж, үүнийг нухчин дарах төлөвлөгөө боловсруулсан нь лавтай гэж зарим ажиглагчид үзэж байна.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар жагсагчид руу резинэн сумтай буу, нулимс асгаруулагч хий зэргийг ашиглаж байгаа ба нэг хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж бэртжээ. Мөн нийслэл хот гэлтгүй тус улсын өөр хэд хэдэн хотод эсэргүүцлийн үйл ажиллагаа өрнөж байна. Жагсагчдаас гадна сэтгүүлчдийг баривчилж саатуулсан нь хүний эрхийг хамгаалагчдын анхаарлыг татаж байгаа аж. Жагсагчид Лукашенког дэмжигчдийг “хонь” хэмээн хочилж, түүнийг дахин сонгосон нь улс эх орноо сүйрүүлэх үндэс хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

ОХУ, Хятад, Казахстан, Молдав, Азербайжан зэрэг улсын төрийн тэргүүнүүд Лукашенкогийн ялалтад баяр хүргэн, дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Герман улсын зүгээс Беларусьт ардчиллын наад захын хэмжигдэхүүн үйлчлэхгүй байгааг онцлоод, сонгуулийн үр дүнд ихэд эргэлзэж буйгаа мэдэгдсэн байна. Харин АНУ-ын зүгээс ард иргэдийнхээ дуу хоолойг сонсч, жагсаал цуглааныг тараахдаа болгоомжтой хандаж, иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэхгүй байхыг уриалжээ. Түүнчлэн Европын холбооны зүгээс сонгуулийг шударга бус явагдсан гэж үзээд, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах талаар ч яригдаж эхэлсэн байна.

Лукашенкогүйгээр Беларусь улс Оросын эрхшээлд орно гэж сонгогчдыг “айлгах” нь түүний гол арга барилуудын нэг. Энэ удаад ч тэр энэ ухуулгаа хийсээр байсан ч беларусьчууд түүний энэ үгэнд хэдийнэ итгэл алдарчээ. Мөн сонгууль эхлэхээс өмнө өрсөлдөгчдөө барьж хорьсон явдал нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн гэж хэлж болно.

Эх сурвалж: WSJ, FT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-12 130.253.28.9

kpzst

Avatar

taasiun 2020-08-12 130.253.28.9

zerlegyyd baisan baix

Avatar

yxamsargyi,XOPIGDOL,xet davragch 2020-08-12 130.253.28.9

ubchlyyleed l ubchlyyleed l chanjedeed l ,zodood l xet dabragb!

Avatar

Зочин 2020-08-12 130.253.28.9

dntexniktexnologio

Avatar

yab 2020-08-12 130.253.28.9

XOPIG

Avatar

geree,gariin yseg ;zubshuurul zyraxgyi baix 2020-08-12 130.253.28.9

cmdetal YALGAGDAXU

Avatar

nu 2020-08-12 130.253.28.9

jujx

Avatar

xplsdr cymiixen ni zerlegyyd ni xraktpzcy 2020-08-12 130.253.28.9

amidral bol zubn ajliin bair bish,darangyilal ERTNII SHAR XYNYYS BOLJ. kino dyyriagaad l DEER YEIIN KINO SHIG -xashgiraad l naimaa xiigeed l ungut nydend yrtaasaa xyrsen yumyydaa,

Avatar

Зочин 2020-08-12 202.179.26.57

Ерөнхийлөгчийн засаглалтай бол ерөнхийлөгч зөвхөн 2 удаа улиран сонгогддог ардчилсан зарчим алдагдахаар ингэдэг. Хичнээн сайн мундаг ерөнхийлөгч байлаа ч түүнийг солих л ёстой. Энэ нь тийм ч сайхан тогтолцоо биш ч гэлээ бослого иргэний дайн дэгдэхээс сэргийлсэн зүйл. Цөөнхийн үзэл санааг хүндэтгэсэн хэлбэр юмаа. Иргэний дайнд нэрвэгдэхгүй л бол тухайн улс урагшилна, аргаа олно.

Avatar

zochin 2020-08-12 202.126.89.227

Коммунист дэглэмтэй байсан улс орон эргээд л дарангуйлалдаа ордог юм байнадаа. Иргэд нь ч мөн л дарангуйлалаа хүсэн тэмүүлдэг юм шигээ өрөвдөлтэй

Avatar

Монгол хонь 2020-08-12 192.82.72.43

Хэтэрхий даварч ЖДУ-гийн хулгайтай холбогдсон УИХ-н гишүүдэд шагнал өгч нэр дэвшүүлсэн МАН . Хулгайч хүнд хариуцлага тооцдог болохоос биш албан тушаал бэлэглэдэг монгол хонь байгаа үед бид хэзээ ч хөгжлийн тухай ярилтгүй. Н.Учрал бүр 50-60 мянган хүний дэмжлэг авсан дотроо яаж хөх инээдээ барьж байгаа бол Я.Содбаатар бүр дэвшээд шадар сайд төмөр замын 250 сая долларын асуудалд холбогдож БГ зочид буудлын дэргэд цагдаа бөхчүүдийн мөргөлдөөн хүргэх шахсан Х.Баттулга бүр ерөнхийлөгч шүү

Avatar

Зочин 2020-08-12 43.242.242.59

Манай зарим хүмүүст Лукашенко-Беолруссаар далимдуулж ард түмнийг үймээн самуун засаг төрийнх нь эсрэг босгох гэсэн санаа зорилго их байна. Тэр өдөөн хатгалаг ухуулга суртчилгаанд нь автаж болохгүй. Бид цөөхөн монголчууд эвтэй найртай байцгаая. Бид энэ талаараа бусад оронд үлгэр болдог шүү дээ. Бид хүний эрх ардчилал гээд олон зүйл дээр тэргүүн эгнээд явж байгаа. Түүнийгээ бусдын ятгалагаар бусниулж болохгүй

Avatar

Зочин 2020-08-12 43.242.242.59

Монголчууд бид тайван амгалан байж улс орноо хөгжүүлэх нь чухал. Дөнгөж ардчилалд хөл тавьж байгаа орнуудыг дагаж жагсаал цуглаан хийж улс орны хөгжлөө сааруулаад яахав. Бидэнд хийх ажил их урагшаа хараад явцгаая. бусад орон учраа олохгүй бужигнаж л байг л даа. Бид 30 гаруй жил үймэж бужигнасан. Одоо болноо. Одоо хийж бүтээх цаг нь болсон. Алийн болгон улс төрчдийн хүсэл зорилгод нийцүүлж бужинах вэ. Ухаантай байцгаая иргэд ээ

Avatar

иргэн 2020-08-12 202.179.27.210

манайх энэнээс Аймаар байгаа ш дээ, Малнууд аа, Хуулийн зрхицуулалттай Хулгай,Луйвар хийж байна шүү дээ, Иргэд ээ байнга Айлгаж дарамталж байна, Торгуудь, татвараар Дарамталж байна ш дээ,

Avatar

болдоо 2020-08-12 202.126.88.183

үймээн самуун дэгдэж удирдлагагүй болох юм бол путлер дайраад л эзлээд авна ш дээ, украиныг яалаа, яг ингэж эзлэж авсан ш дээ ….. кккк ер нь бол лука дарангуйлагчийг дийлэхгүй хонь шиг 30 жил маллуулдаг энэ белоруссчууд их арчаагүй гөлөгнүүд юм биш үүү …..

Avatar

иргэн 2020-08-12 202.179.27.210

Өөрсөдийгөө хэл Монголчууд бид ч гэсэн Үнэн арчаагүй байгаа ш дээ, Босож тэмцэж нэгдэж нягтарч чадахгүй байж бас бусдыг Шүүмжилж харааж зүхэх дээ сайн ш дээ тэ Тэнэг ээ

Avatar

Зочин 2020-08-12 66.181.184.149

Украинд яг иймэрхүү үймээн самуун үүсч үр дүнд нь ардчилал биш фашист хэлбэрийн этгээдүүд төрийн эрхэнд гарчихсан,зэвсэгт бүлэглэл газар бүр үүсч дураар авирлаж нийгэм бүхэлдээ айдаст автсан нийт хүн амын 20 гаруй хувь нь гадаадад дүрэвчихсэн үйлдвэрүүд нь дампуураад олонхыг нь гадаад эзэнтэй болсон эдийн засаг нь сүйрч ард түмний амьдрал туйлын хүнд,,төр нь барууны гар хөл болж Оросын эсрэг ажиллагаа явуулж хариуд нь хэдэн доллор авч амиа зогоодог л гэх юм байна даг

Avatar

Зочин 2020-08-12 66.181.184.149

Гэтэл улс орныхоо тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө тэмцэж буй Путин Лукашенко зэрэг олон удирдагчид бүгд манай зарим нөхөд ,сурвалжлагчдын үзэж байгаагаар дарангуйлагч бүр аймшигт мангасууд болчоод байдаг

Avatar

Зочин 2020-08-12 202.131.245.243

болдоо боорцог, болсон мантуу, xyжaaгийн хуушуур, хулганы нүх.

Avatar

Зочин 2020-08-12 66.181.161.30

Олон жил төр барих нь дарангуйлал гэдэг үзэл сурталдахаа больмоор юм…тэгвэл хятад үргэлж хамгийн айхтар дарангуйлалд байгаа байх нь…

Avatar

Зочин 2020-08-12 211.36.141.190

Manai Mongoliin songuuliin luivariin derged bol yuch bishldee !

Avatar

Зочин 2020-08-12 66.181.168.82

Jalganaasaa garch uzeegui jalganii psdakuud uursdiiguu delhiid no 1 geed bodcon ichej uhmeer psdanud

Avatar

Зочин 2020-08-12 202.126.88.56

Энэ гадаадын хөлсний жагсагчдыг Лондон, Прага, Варшаваас удирдан чиглүүлж байгаа юм билээ. Лондон, Прага, Варшавыг Вашингтоноос удирдаж байгаа.

Avatar

Зочин 2020-08-12 202.55.188.89

Лукагийн мөрөөдөж байсан Орос-Беларусын холбооны улсын хаан болох мөрөөдлийн устгасан Путинг хамгийн ихээр үзэн ядаж Крым шиг эзэлчих вий гэж Оросоос чал.цага алдатлаа айж байгаа. Дээрээс нь одоо Беларустаа нийт үндэстэнийхээ итгэлийг алдаад дуусаж байна.

Avatar

Зочин 2020-08-12 122.201.22.236

Европт бас Эрдоган, Путин гээд том том дарангуйлагчид байна ш дээ, эдний дэргэд Лукашенко бол жижиг гар

Avatar

1 2020-08-12 59.153.115.85

Тухайн улсын дотоод асуудалд бид оролцох эрхгүй.

Avatar

Зочин 2020-08-12 66.181.190.205

Сонгуулийн өмнөхөн Тихановскаягийн нөхрийг барьж хорьсон. Түүний хамтрагч, сонгуулийн штабынх нь ажилтнуудыг хүртэл, яг сонгуулийн өмнөх өдөр ч ямарч шалтгаангүй баривчилж байлаа. Нийт 60 гаруй хүн баривчлагдсан. Сонгуулийн өмнөх өдрөөс харилцаа холбооны бүх сүлжээ, интернэт сүлжээг бүрэн хаасан. Сонгуулийн хэсэгийн үйлчлэх баг бүрэлдхүүнд сөрөг хүчнээс 1 ч хүн оруулаагүй. Гадаах хаалгыг харуулдан зогсох тэднээс нууцаар, ар талын хаалга, бүр цонхоор хүртэл урьдчилан бэлдсэн саналын хуудаснууд

Avatar

Зочин 2020-08-12 66.181.190.205

оруулж, бас жинхэнэ саналын хуудсуудыг нууцаар авч гарч буй бичлэгүүд ч youtube дээр зөндөө байна. Жагсаалын үеэр цагдаа нарын харгислал хэрээс хэтэрч буй. Олон хүн амь үрэгдсэнийг нуун дарж байгаа. Багцаагаар 3000 гаруй хүн баривчлагдсан. Тэдэнтэй зэрлэг харгис харьцаж, тамлан зовоож буй тухай их яригдаж байна. Сонгуулийн хэсэг бүрийн жинхэнэ саналын тооллого улам олноор ил болсоор байна. Тихановская 90%-ийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан нь тодорхой болсон. Харин хуучин дарангуйлагч,

Avatar

Зочин 2020-08-12 66.181.190.205

энэ бол чехуудийн, польшуудын хорлол гэх мэтээр солиорсоор байна. ТВ-р хэвлэлийнхэнд хандсан мэдэгдэлдээ хүсээд байвал алалцая гэх маягтай зүйл ард түмэндээ хандан ярьсан нь, энэ этгээд бүр цагаандаа гарч, албан тушаалынхаа төлөө сэтгэцийн өөрчлөлтөнд орж солиорч байгаа нь тодорхой болж байгаа. Тихановскаяг баривчлаад 7н цаг тас нуусны эцэст хүүхдүүдийг нь а**а, гэсэн заналхийллээр айлгаж, урьдчилан бичиж бэлдсэн мэдэгдэл камерийн өмнө уншуулаад, Латви руу хөөн гаргасан гэдэг нь батлагдаж буй

Avatar

Zochin 2020-08-12 202.131.225.197

Ene ulsiin erged manai hediig bodvol hamaagui uhaantai bas erh chuluu shudraga yosnii tuluu temtsej chaddag uhamsartai humuus bn!!! manaid bol tur zasag n shuud l gudamand buudaad alchihdag shuudee. Tehdeel bid iimerhui luivariin zasagiig shuumjlej bh heregtei tsg n ireheer ugaasaa soligdono. Ene muu heden kommunis novshnuudiig songuuliar buulgaj avaad daraan jinhene ard tumnii shuueer oruulaj shang n hurteeh heregtei!!!

Avatar

Зочин 2020-08-12 98.253.30.34

Ed ch yahav manid ymar hamas bhv. Manaihan hezee ene luivarchdiinhaa esreg temtsej jagsah iym bol. MAH suuliin 2 songuuliig ilt luivrdlaa MGLchuud tag chig yag honin sureg shigee l amidrahiin biz dee.

Avatar

Зочин 2020-08-12 202.131.245.243

Эсрэг санал өгсөн цөөнх нь дэмжиж санал өгсөн олонхио хүндэтгэхгүй эсэргүүцэж байгаа бол төрд тэрсэлж байна гэсэн үг. Тиймээс өршөөлгүй нухчин дарах нь зөв. Тэгээд ч яг үнэндээ бол польшийн ляхууд, украйны бандерууд л Сэм авгын захиалгаар цагаан Орост үймээн дэгдээж байгаа нь энэ юм аа.

Avatar

Zochin 2020-08-12 202.131.225.197

Yostoi teneg asman kommunis ta hed ter belgevchindee uldeh heregtei bjdee!!! Chamshig n**** ene horvoo deer turdug baisal burhanii aldaa shuu

Avatar

Зочин 2020-08-12 202.131.245.243

Цөөнх нь олонхио хүндэтгэн хүлээн зөвшөөрөх нь ардчилсан ёс, илжиг ээ.

Avatar

Зочин 2020-08-12 202.131.245.243

Энэ гадаадын хөлсний жагсагчдыг Лондон, Прага, Варшаваас удирдан чиглүүлж байгаа юм билээ. Лондон, Прага, Варшавыг Вашингтоноос удирдаж байгаа.

Avatar

Зочин 2020-08-12 202.55.188.89

Эргүү илжиг минь Беларусын хил Европ талдаа хамгийн хааллттай бөгөөд Орос руу чөлөөтэй. Лукагийн хамгийн их үзэн яддаг хүн нь Путин хамгийн их айж байгаа улс нь Барууныхан биш Орос. Юм мэдчээд амиа хамхиад алцаагаа хавчаад сууж бай.

Avatar

Зочин 2020-08-12 202.131.245.243

Би биш Лугшаахай өвөө өөрөө зурагтаар хэлж байна билээ.

0 0
Avatar

Зочин 2020-08-12 146.115.161.230

Ene baruuniihan bolio. Ednii husleer amidrahuu. Hunii erh gej goyo loozon barichaal hamag yum buzarlahiib

Avatar

Зочин 2020-08-12 103.10.22.56

Жинхэнэ удирдагч, барууныханинэг "я***н" сонгуулж жаргалаа эдлэх гээд яадсангүй дээ.

Avatar

Иргэн 2020-08-12 103.57.94.51

80 хувиар ялсан бол жагсаж цуглах шаардлагагүй л юм бна ш дээ?!

Avatar

Zochin 2020-08-12 202.131.225.197

Yag l manaid ungursun 7 sard bolson songuuliin luivar shig uu? iimerhui amsan Kommunis novshnuud uls udirdahaar iimel n***** boldog ym!!!! Manai Sursukh ene sahaltai nuhuruus yalgaraad bh ymgui ijilhen nuhur!!! Manaid luivar bolhor manaihan bugd aimhai uchir hench uuriinhuu erhiin tuluu temtsedgui!!! Zugeeree ym buhen zad usreh uye ireh biz!!

Avatar

nuchyjx 2020-08-12 64.208.156.226

tandalt! tsl

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж