ОХУ бүтээсэн вакцинаа “Спутник V” хэмээн нэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

COVID-19

ОХУ бүтээсэн вакцинаа “Спутник V” хэмээн нэрлэжээ

ОХУ бүтээсэн вакцинаа “Спутник V” хэмээн нэрлэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр орой (2020.08.11) тус улсад бүтээсэн дэлхийн анхны коронавирусийн эсрэг вакцин бэлэн болж, ЭМЯ нь албан ёсоор баталгаажуулсныг зарласан юм.

Уг вакциныг “Спутник V” буюу Зөвлөлтийн үед тус улсын хөөргөсөн дэлхийн анхны хиймэл дагуулын нэрээр нэрлэжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Николай Гамалейн нэрэмжит Эпидемиологи, микробиологийн хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулсан “Covid-19”-ийн эсрэг уг вакциныг Ерөнхийлөгчийн охидын нэг нь өөр дээрээ туршсан нь маш амжилттай болсон талаар ч Путин ярив.

Харин Барууны эрдэмтэд ОХУ-ын вакциныг эрх баригчдынхаа шахалтаар богино хугацаанд гаргахын тулд туршилтын зарим үе шатыг алгассан байж болзошгүй гэж хардаж байгаа бол ДЭМБ аль ч улсад бүтээж буй коронавирусийн эсрэг вакцин нь аюулгүй байдлыг дээд зэргээр баталгаажуулсан байх ёстойг анхааруулж буй юм. Мөн тус байгууллага нь ОХУ-ын бүтээсэн вакцинд гэрчилгээ олгох боломжийн талаар ярилцаж байгаа тухай ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Тарик Ясаревич мэдэгджээ.

ОХУ нь коронавирусийн эсрэг вакциныг ирэх есдүгээр сараас олноор үйлдвэрлэхээр төлөвлөж буй бөгөөд одоогийн байдлаар Латин Америк, Ойрхи Дорнод, Азийн 20 улс нийтдээ нэг тэрбум гаруй тун вакцин ОХУ-д захиалаад байгаа аж. Тус улс нь жилд 500 сая вакцин үйлдвэрлэх боломжтой юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж