Луут хотын туурийг улсын хамгаалалтад авна гэв | News.MN

Луут хотын туурийг улсын хамгаалалтад авна гэв

Луут хотын туурийг улсын хамгаалалтад авна гэв

Луут хотын туурийг улсын хамгаалалтад авна гэв

Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор археологич Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг 10 гаруй жилийн ажлынхаа үр дүнд Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс баруун урагш 10 орчим километр газарт малтлага хийж, Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг олж нээгээд байгаа билээ. Монгол Улсад төдийгүй дэлхийд анх удаа “Тэнгэрийн хүү Шанью” гэсэн бичигтэй ваар илэрч олдсоноороо уг судалгаа түүхийн чухал ач холбогдолтойд тооцогдож буй юм.

Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг олж нээсэн археологич Т.Идэрхангай судалгааны ажлын үр дүнгээ Боловсрол, шинжлэх ухааны яамны Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат болон УИХ-ын зарим гишүүн, эрдэмтэн судлаачдад танилцуулав.

Тус хотыг анх 2017 онд илрүүлсэн боловч санхүүгийн асуудлын улмаас энэ оноос малтаж эхэлжээ. Цаашид олон жилийн судалгаа хийх шаардлагатай бөгөөд эхний ээлжинд улсын хамгаалалтад авах хэрэгтэй байгаа аж. Гадны байгууллагуудаас судалгааг дэмжиж, санхүүжилт гарган хамтарч ажиллах санал тавьсан ч Т.Идэрхангай археологич энэ чухал олдворыг Монгол Улс өөрөө бие даан судлах хэрэгтэй гэж үзжээ.

Энэ удаагийн судалгаанд түүний хамт Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн багш, археологич С.Оргилбаяр болон Д.Цэнд, Б.Амгаланбат, Э.Даваахүү, Б.Батчимэг, П.Эрдэнэпүрэв, П.Баянсан нарын залуу судлаачид, оюутнууд нийлээд 20 орчим хүн оролцсон байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга С.Мөнхбат газар дээр нь очиж танилцаад, “Таамаглалыг эцэслэн батлахад олон жилийн судалгаа, малтлага шаардана. Ийм том хэмжээний археологийн малтлагыг төр нэгдсэн бодлогоор дэмжин ажиллах шаардлагатай, Улсын Их Хурал, Засгийн газраас анхаарч, хөрөнгө зардлыг шийдвэрлэх нь чухал юм. Юуны өмнө Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэр гаргаж хамгаалалтад яаралтай авах ажилыг хийхээр боллоо” гэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болдоггүй юм уу 2020-08-12 192.82.74.224

Зүгээр л ажлыг нь хийлгэ л дээ.

Avatar

Зочин 2020-08-12 61.253.85.96

Гайхалтай юм аа, өссөн нутгаас минь нэг их холгүй юм байна. Гайхамшигтай

Avatar

Зочин 2020-08-12 203.91.115.50

Монголчууд ханз үсэг хэрэглэж байсан гэж үү. Энэ Хятадын булш даа. Арай л илүү сенсаци яриад байна. Луут хот гэж Монголын хот уу. Хүннү гэж Монголчууд биш байхаа.

Avatar

Зочин 2020-08-12 122.201.21.187

Өөөрсдөө хийсэн дээр. төр хурдан хамгалалтад авч үзээрэй.

Avatar

Зочин 2020-08-12 43.242.242.59

Орос, Хятад, барууны ер нь гадаадын орны эрдэмтэдтэй хамтарч хийвэл тэд манай түүхийг илүү ойлгож танин мэдэх байсан бусуу. Гэтэл тэд өөрсдийн сурах бичиг түүхийн номондоо Хүннү гүрний тухай дурьдахгүй дурьдвал тэр үед бүдүүлэг хэдэн хүн байсан мэтээр л бичиж төсөөлж байна. Энэ малтлагыг үнэмшиж хүлээж авах болов уу гэж айж байна. Монголчууд хуурмч юм хийлээ ч гэж бодох юм билүү. олон улсад зөвшөөрөгдөх нь чухал байна

Avatar

Уншигч 2020-08-12 43.228.129.119

…Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг олж нээсэн археологич Т.Идэрхангай судалгааны ажлын үр дүнгээ Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг олж нээсэн археологич Т.Идэрхангай судалгааны ажлын үр дүнгээ Боловсрол, шинжлэх ухааны яамны Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат болон УИХ-ын зарим гишүүн, эрдэмтэн судлаачдад танилцуулав.
Сэтгүүлч нь зөв бичмээр байна шүү

Avatar

зочин 2020-08-12 182.160.36.0

МОНГОЛ ХҮНИЙ ГЕН ГЭЖ БАЙДАГ ЮМ ШҮҮ, ӨӨРСДИЙГӨӨ ЭРДЭМТЭД ГЭЖ НЭРЛЭДЭГ ЛИБЕРАЛ "ТАРХИ УГААГЧИДАА", ХҮНИЙ ГЕН ГЭЖ БАЙДАГ Ч ХҮН ЯАГААД АРЬСНЫ ӨНГӨӨРӨӨ ЯЛГААТАЙ БАЙДГИЙГ ТАЙЛБАРЛААРАЙ, ХӨХ ТОЛБЫГ ХООСОН ШҮҮМЖИЛЖ, ШОГЛОХЫН ОРОНД ТАЙЛБАРЛААРАЙ

Avatar

зочин 2020-08-12 202.21.100.210

Боловсрол, шинжлэх ухааны яамны Байнгын хорооны дарга

Avatar

зочин 2020-08-12 202.21.100.210

Луугаар овоглоод эхэллээ дээ

Avatar

Малчин 2020-08-12 202.21.127.160

БОловсрол, шинжлэх ухааны яамны байнгын хороо гэж юу байдаг юм бол оо, яам газар, хэлтсүүдтэй байдаг болохоос байнгын хороотой байдаггүй, ийм энгийн юм мэдэхгүй тэнэг мангар сэтгүүлч нэртэй юмнуудыг яах бэ?

Avatar

Зочин 2020-08-12 103.229.121.158

Хитад бичигтэй байхыг бодоход Хvннv нар Хитадын евег гэсэн vг vv?? Бид ч гэсэн Хитадын нэг салбар нь гэсэн vг болжийн уу? Хойт нутгийн Хитадууд бид нэг гаралтай болох нь батлагдах гээд бн гэж ойлгож болох уу??

Avatar

Зочин 2020-08-12 202.131.225.91

Хэл нь шал ондоо, гэхдээ хятад бичигийг ашигласан байж магадгүй. Монголын үндэсний босоо бичиг чинь Уйгаруудаас инспирэшн авсан гэдэг байхаа.

Avatar

зочин 2020-08-12 182.160.36.0

БАС ТҮРЭГ БИЧГЭЭР ГАЛИГЛАСАН Ч ГЭСЭН МОНГОЛООР БИЧСЭН ХӨШӨӨ БАЙНА, БИЛГЭ ХААН, КУЛЬТЭГИНИЙ ХӨГӨӨШ БИЧГЭЭР НЬ ТҮРГИЙН ГЭЖ БОДОЖ БАЙСАН Ч ХЭЛ НЬ МОНГОЛ БОЛОХЫГ НОТОЛСОН ЮМ

Avatar

Зочин 2020-08-12 202.170.71.242

Монголчуудтай шууд холбоотой Киданчууд ханз үсэг ашигладаг байсан гэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж