Хүүхдийн хөдөлгөөнт усан сан ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

Хүүхдийн хөдөлгөөнт усан сан ажиллаж эхэллээ

Хүүхдийн хөдөлгөөнт усан сан ажиллаж эхэллээ

ОХУ-ын Ростов мужид хүүхдийн хөдөлгөөнт усан сан ажиллаж эхэлсэн нь Оросдоо анхдагч юм. Зориулалтын усан сангүй газрын хүүхдүүдийг усанд сэлж сургах зорилгоор энэхүү санг ажиллуулж байна.

“Дэлхийн хэмжээнд жилдээ 400 мянга орчим хүн усанд живж нас барж буйгаас 30 гаруй хувь нь хүүхэд байна. Энэ харьцаа Орост ч мөн ойролцоо байгаа юм. Хүүхдүүдийг усанд сэлж сургах нь ийм эмгэнэлт явдлын тоог багасгана гэсэн үг. Тиймээс бид энэхүү хөдөлгөөнт усан санг ажиллуулах санаачилгыг гарган, хэрэгжүүлж эхэллээ” хэмээн Ростов мужийн Усан спортын холбооны ерөнхийлөгч Игорь Викторович Горин РИА Новости-д ярилаа.

Горины хэлснээр усанд сэлэхэд суралцсан хүүхэд амиа аврахаар тэмцэж чаддаг бол хэзээ ч сэлж сурч байгаагүй хүүхэд шууд "шок"-ийн байдалд орж, амаараа ус залгин, улмаар харамсалтай төгсөх тохиолдол элбэг байдаг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж