Жирийн орос иргэн жилдээ 500 грамм кофе хэрэглэдэг гэсэн судалгааг Орост үйл ажиллагаа явуулдаг Финландын кофе үйлдвэрлэгч Paulig компани хийжээ. Харин энэ үзүүлэлт Финландад Оросоос өндөр буюу нэг финланд иргэн жилдээ 11 кг кофе хэрэглэдэг хэмээн Орос дахь Paulig компанийн маркетингийн менежер Александр Копытов хэллээ.
"Paulig компанийн хувьд Оросын зах зээл маш чухал. Яагаад гэвэл Оросын зах зээл улам тэлж байгаа. Кофены хэрэглээний өсөлт нь хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байгаа улс одоо цөөн байна. Дундаж фин хүн жилдээ 11 килограмм кофе хэрэглэдэг бол Орост энэ үзүүлэлт 500 грамм байгаа нь цаашдаа өснө гэсэн үг” хэмээн тэр хэлэв.
Александр Копытовын үзэж байгаагаар удахгүй оросуудын кофены хэрэглээ цайны хэрэглээг давж гарах ажээ.
Paulig компанийн нийт зах зээлийн 7-8%-ийг Орос эдэлж байна.
Холбоотой мэдээ