Засгийн асуудал бондод нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.22-нд нийтлэгдсэн

Засгийн асуудал бондод нөлөөлж байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай асуудал яригдаж эхэлснээр эдийн засагт ямар нөлөөлөл бий болж байгаа Сангийн сайд Б.Болороос тодрууллаа.


-Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөгдөж байна. Энэ нь эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлэх үү?

-Сүүлийн нэг сарын хугацаанд манай эдийн засагт эерэг үзүүлэлт илэрсэн. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, Гацууртын ордын асуудлууд шийдэгдээд явна гэдэг бол гадны хөрөнгө оруулагчид манайд нааштай хандаж эхэлсэн үе ирж байна гэж ойлгож болно. Ийм үед Засгийн асуудал хөндөгдсөнөөс болж эдийн засагт хүлээлт үүсгэж байна. Ялангуяа сонгууль болоход дөрвөн сарын хугацаа үлдсэн байхад Засгийн газар унавал сайн зүйл болохгүй.

-Улсын төсвийг бүрдүүлэх үүднээс оны эхэнд бонд босгоод оны төгсгөлд нөхөж өгдөг болоод байгаа Энэ онд ч мөн адил хөрөнгө босгож байгаа болов уу?     

-Засгийн газар жил бүр бонд гаргах нь зарчмын асуудал. Бонд босгохдоо УИХ-аас олгогдсон эрхийн дагуу гаргадаг. Манай томоохон алдааны нэг бол найман жилийн турш дотоодоос маш өндөр хүүтэй бонд босгодог байсан. Бид гадаадаас, бага хүүтэй бонд босгох нь ашигтай гэж үзсэн. Ингээд 2016 оны хувьд УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу гаднаас бонд босгох ажил хийгдэж байна. Энэ ажил Ерөнхий сайдын огцруулах асуудал хөндөгдсөнөөс хойш сөрөг мэдээтэй байгаа. Ер нь үүсээд байгаа асуудлыг томоор харах юм бол сөрөг хүчнийхэн Засгийн газрыг ганхуулаад бондын хүүг өсгөх зорилго нь биелж байна. Нэг, хоёрхон хоногийн дотор хүү өсгөх хандлагатай болж ирлээ. Эцэс сүүлд нь өндөр хүүтэй бонд авах гэж байна гэж хэмээн буруутгах юм байлгүй. Энэ бол зохисгүй асуудал. Бондын хувьд хэвлэлийнхэн л “Мазаалай” гэдэг нэр өгсөн юм шиг байна.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж