ШТС дээрэмдсэн этгээдүүдийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

ШТС дээрэмдсэн этгээдүүдийг баривчлав

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Шатахуун түгээгүүрийг гурван залуу дээрэмдэж, галдан шатаахыг оролдсон хэрэг долдугаар сарын 30-нд гарсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байсан. Тухайн үед гэмт этгээдүүд 05.00 цагийн орчим шатахуун түгээгүүр орлогыг дээрэмдэж, гал тавиад мод руу зугтсан ч Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажилласнаар сэжигтэн  Э-г тухайн өдрийн 11.00 цагт саатуулан баривчилсан. Харин нөгөө хоёр сэжигтэн болох Б, О нар нь хэргийн газраас зугтсан билээ. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид  үргэлжлүүлэн шалгаж, сэжигтэн этгээдүүдийг улсын хэмжээнд сурвалжласнаар тус аймгийн харьяат 20 настай О, Улаанбаатар хотын харьяат 21 настай, эрэгтэй П нарыг Цагааннуур сумаас өчигдрийн 23.00 цагт  баривчилсан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж