Бритни Спирс асран хамгаалагчдаа 1.2 сая доллар зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

Бритни Спирс асран хамгаалагчдаа 1.2 сая доллар зарцуулжээ

Бритни Спирс асран хамгаалагчдаа 1.2 сая доллар зарцуулжээ

Бритни Спирс 2008 онд сэтгэцийн эмнэлэгт хэвтэж, хүүхдүүдээ асрах боломжгүй байсан тул улсаас эцэг Жеймиг нь түүний асран халамжлагч болгосон  юм. Гэхдээ эцэг нь өнгөрсөн онд эрүүл мэндийн шалтгааны улмаас асран халамжлах эрхээ Бритнигийн туслах Жоди Монтгомерид шилжүүлжээ.

Дуучин Бритни Спирс өнгөрсөн 2019 онд асран хамгаалагчтай холбоотой шүүхийн бичиг баримт, өмгөөлөгчийн хөлсөд 2.1 сая ам.доллар зарцуулсан байна. Үүнээс 128 мянган ам.долларыг эцэг Жейми нь авчээ.

АНУ-ын шүүхээс Бритни Спирсийг үргэлжлүүлэн асран хамгаалагчаар харгалзуулах эсэхийг энэ наймдугаар сарын 22-нд болох шүүх хурлаар шийдвэрлэх аж. Хэрэв шүүхээс Бритни Спирсэд цаашид асран хамгаалагч шаардлагагүй гэж үзвэл 12 жилийн дараа өөрөө бие даан шийдвэр гаргах эрхтэй болох юм.

Эх сурвалж: E ONLINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж