Путин: ОХУ-ын ЭМЯ коронавирусийн эсрэг анхны вакциныг баталлаа

Хуучирсан мэдээ: 2020.08.11-нд нийтлэгдсэн

COVID-19

Путин: ОХУ-ын ЭМЯ коронавирусийн эсрэг анхны вакциныг баталлаа

Путин: ОХУ-ын ЭМЯ коронавирусийн эсрэг анхны вакциныг баталлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2020.08.11/ ОХУ коронавирусийн вакциныг дэлхийн улс орнуудаас хамгийн түрүүнд бүтээж, хэрэглэхийг зөвшөөрч байгаагаа зарлажээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Николай Гамалеин нэрэмжит Эпидемиологи, микробиологийн хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулсан “COVID-19”-ийн эсрэг вакциныг тус улсын Эрүүл мэндийн яам баталгаажуулснаар тус улс нь дэлхийд анх удаа коронавирусийн вакциныг бүтээж, хэрэглэхийг зөвшөөрсөн улс болж байна.

Түүнчлэн Ерөнхийлөгч Владимир Путины охин уг вакциныг өөр дээрээ сайн дураар туршсан нь амжилттай болж, бага зэрэг халуурч, сөрөг урвал үзүүлсэн ч эргээд хэвийн болсон тухай Путин ярьжээ. Мөн тэрбээр ОХУ тун удахгүй дээрх вакциныг олноор үйлдвэрлэж эхэлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.

Тус улсын Шадар сайдын орлогч Татьяна Голикова коронавирусийг эсрэг вакциныг ирэх есдүгээр сараас эхлэн эрүүл мэндийн ажилтнуудад, нэгдүгээр сараас олон нийтэд хийж эхэлнэ хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалж: RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж