Чухаг зуны лиг эхэллээ | News.MN

Чухаг зуны лиг эхэллээ

Чухаг зуны лиг эхэллээ

Чухаг зуны лиг эхэллээ

Чухаг спорт төвөөс санаачлан наймдугаар сарын 1-нээс эхлэн сагсан бөмбөгийн “Чухаг” зуны лигийг зохион байгуулж байна. Энэхүү зуны лиг нь нээлттэй зохион байгуулагдаж байгаа бөгөөд Гоё дээд лиг, 21 аймгийн үндэсний дээд лигийн тамирчид холбоо хамаарахгүйгээр чөлөөтэй оролцож буйгаараа онцлогтой ажээ.

Чухаг зуны лигийн тоглолтууд амралтын өдрүүдэд "Чухаг" спорт төвийн зааланд өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан үзэгчгүйгээр зохион байгуулагдаж байна.

Чухаг зуны лигт дараах 12 баг хоёр бүст хуваагджээ.

Баруун бүс:

  • Хэнтий ЭБЭГ
  • Голомт банк
  • Sonio Team
  • SCF
  • Friends 21
  • Prouve Panthers

Зүүн бүс:

  • Налайх Бизон
  • Баянгол ИТХ
  • Эрдэнэт Залгамж
  • Ондилт
  • APU
  • Чухаг Төв

Бүс тус бүрээс амжилтаараа эхний дөрөвт бичигдсэн багууд плэй-оффын шатанд шалгарч, цааш учраа таарсан багтайгаа цуврал гурван тоглолт хийх болно.

Саяхан үндэсний лигийн дэд хэсэгт аман хүзүүдсэн Эрдэнэт залгамж багийн бүрэлдэхүүнд энэ удаад Гоё дээд лигийн “Улирлын үнэ цэнэтэй тоглогч” О.Сэргэлэн тэргүүтэй Т.Мэндбаяр, А.Баярбат нар нэгдсэн бол Баянгол ИТХ багийн бүрэлдэхүүнд Д.Дархантөгс, О.Очирбат, С.Эрдэнэдалай зэрэг Монголын сагсан бөмбөгийн шилдэг тамирчид багтжээ. Харин Prouve Panthers баг О.Эрдэнэцогт, Б.Наранбаатар, Ж.Билэгт тэргүүтэй шилдэг тоглогчдоор багаа бүрдүүлсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж