ДОПИНГ: Бөхчүүдийн шинжилгээний хариу ирэх есдүгээр сард гарна | News.MN

ДОПИНГ: Бөхчүүдийн шинжилгээний хариу ирэх есдүгээр сард гарна

ДОПИНГ: Бөхчүүдийн шинжилгээний хариу ирэх есдүгээр сард гарна

ДОПИНГ: Бөхчүүдийн шинжилгээний хариу ирэх есдүгээр сард гарна

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг уламжлалтай. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн, үзүүр түрүүнд үлдсэн 16 бөхийн допингийн шинжилгээний хариуг ирэх есдүгээр сарын эхээр зарлагдах нь.

Өндөр хараа хяналт, хамгаалалтын дор явагддаг  бөхчүүдээс авсан шинжилгээний сорьцыг БНСУ-ын олон улсын магадлан итгэмжлэгдсэн лаборатори руу илгээн тэндээ шинжилж хариуг нь наймдугаар сардаа багтаан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд илгээдэг аж. Гэвч энэ жилийн хувьд БНСУ-д цар тахлын халдвар дотоодод нь ихээр тархсан тул шинжилгээний лабораторийн ачаалал нь ихэсч үндэсний их баяр наадамд шөвгөрсөн болон үзүүр түрүүнд үлдсэн бөхчүүдийн шинжилгээний хариуг ирэх есдүгээр сарын эхээр илгээхээр болжээ.

Өөрөөр хэлбэл, БНСУ-ын олон улсын итгэмжлэгдсэн лаборатори дотоодынхоо covid-19 өвчний шинжилгээнд дарагдсан тул Монголын бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг нэг сарын хугацаагаар хожимдож ирүүлэх болсон байна.

Энэ жилийн үндэсний их баяр наадамд шөвгөрч, үзүүр түрүүнд үлдэж допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүд:

  • Улсын аварга Н.Батсуурь
  • Улсын аварга П.Бүрэнтөгс
  • Улсын арслан Р.Пүрэвдагва
  • Улсын заан Б.Пүрэвсайхан
  • Улсын заан М.Бадарч
  • Улсын харцага Ц.Одбаяр
  • Улсын харцага Б.Зоригтбаатар
  • Улсын харцага Б.Бат-Орших
  • Улсын начин Б.Орхонбаяр
  • Улсын начин Д.Хүдэрбулга
  • Улсын начин Н.Мустафа
  • Улсын начин Ш.Пүрэвгарьд
  • Улсын начин Ц.Мөнхбаяр
  • Улсын начин О.Мөнх-Эрдэнэ
  • Улсын начин Т.Дүгэрдорж
  • Улсын начин Х.Цогтгэрэл

Үндэсний их баяр наадмын өнгөрсөн жилийн барилдаанд шөвгөрсөн болон түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад Улсын аварга Э.Оюунболдоос дөрвөн төрлийн бодис, улсын начин Б.Цэрэнтогтохоос нэг төрлийн бодис  илэрсэн. Улсын начин Б.Цэрэнтогтох шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн бол Улсын аварга Э.Оюунболд хүлээн зөвшөөрөөгүй.

Хуульд заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороо допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хасах, давааг нь хүчингүй болгох, мөн цолыг нь хураах санал гаргаж, Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрийг болтол Улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах зарлиг гаргаагүй байгаа юм.

Мөн Э.Оюунболд шүүхэд Допингийн эсрэг үндэсний төвийг өгч, зарга үүсгэсэн. Гэвч шүүхээс Э.Оюунболдын цолыг хураах шийдвэрийг хэвээр үлдээж, харин барилдах эрхийг нь нэг жилээр хасах шийдвэр гаргаснаар ирэх жилийн Үндэсний их баяр наадамд барилдах боломжтой болоод буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2020-08-11 66.181.161.76

uheruud hudal zohiogood hereldeel bnuu bodit gevel turuu jiliin dopingiig hurdan shiideech zarim humuust tsoliig uguh heregtei

Avatar

Зочин 2020-08-11 203.91.115.54

Одоо бөхчүүд оюунболдыг барилдвал барилдахгүй гэж суулт зарлах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-08-11 203.91.115.54

Баагий аварга балиар бохир мэдлээ ашиглаж 2 жилийг 1 жил болгож өөрчлүүлсэн байна. Бохир зүйлээ зогсооё

Avatar

Зочин 2020-08-11 203.91.115.54

Нэг жил болгож өөрчлөд арай2.энэ хуулийнхан.хуулиа л барилдаа.оюунболдын атганд орцимууу

Avatar

Зочин 2020-08-11 203.91.115.54

Хоёр жилийг нэг жил болгож хуулиа зөрчлөө.ямарт нь хоёр жил олгочихоод ямарт нь нэг жил олгодгийн бэ

Avatar

Зочин 2020-08-11 203.91.115.54

Нэг жилжэр хасаад бхдаа яахуудээ.хоёр жил болгох хэрэгтэйшдээ

Avatar

Зочин 2020-08-11 122.201.22.236

Ноднингийн допингийн асуудлаа шийдэж чадаагуй байж энэ жил допинг энэ тэр гэж солиорч яадаг байна аа, даахгуй нохой булуу хураах гэдэг л болж байх шиг

Avatar

Бөх сонирхогч 2020-08-11 66.181.161.107

Увс Ховд аймгийн бөхчүүд л ясны сайн бөхчүүд байдаг гэж ойлгодог. Элдэв янзын нэмэлт тариа допинг хэрэглэдэггүй.

Avatar

zochin 2020-08-11 68.148.158.2

16 buk bugdeeree doping garval heniig turuulsend toocoh ve, hen hend ulsiin col uguh ve. Taagaarai.

Avatar

Irgen 2020-08-11 107.131.104.116

Buhiin dopingiin hereg neg l udur il bolnodoo ….

Avatar

Lu 2020-08-11 107.131.104.116

Batsuuriin hamaraas tsus garaal bsan

Avatar

dsfsd 2020-08-11 202.21.124.22

fsdfs

Avatar

Зочин 2020-08-11 66.181.186.150

Увсын бөхчүүд жинс хулгайлдаг, цэнгэлдэхийн дэвжээ дээр доошоо харж эхэр татан 2 цаг уйлдаг,Хүний завж урж,зулгааж унагадаг ,хүн матдаг ,хүний муу үздэг ,цагдаа зоддог бөхчүүд байдаг даа,хөөрхий

Avatar

Зочин 2020-08-11 103.212.117.38

Shuvruruugui uzuurlej turuuldeg yum bolovuu. Yagaad zaaval shuvgursun bolon uzuurlej turuulsen geed bIgaa yum bol. Zugeer l shuvgiin 16d uldsen gevel boldogui uum bllovuu. 1 l uchir bainadaa

Avatar

Иргэн 2020-08-11 202.55.188.91

Монголд шударга ёс хариуцлага сул байдаг болохоор гадаадын улсад шинжилгээгээ хийлгэсээр л байх юм даа.

Avatar

ХЭНТИЙН АВАРГА 2020-08-11 202.137.135.22

ХЭНТИЙН БӨХ ДОПИНГ ХЭРЭГЛСЭН БОЛ 1ЖИЛ ЭРХ ХАСНА БУСАД АЙМГААС ИЛЭРВЭЛ 2ЖИЛ ХАСНА, ХЭНТИЙТЭЙГЭЭС ОЛОН БОЛОН ОЙРОЛЦОО ТООНЫ ХҮНТЭЙ ДОРНОД ЗАВХАН БУЛГАН,ӨМНӨГОВЬ АЙМГУУДААС 2ГИШҮҮН СОНГОНО, ХЭНТИЙ ГАНЦААРАА 3Н ГИШҮҮН СОНГОНО , ХЭНТИЙН 1ТОСГОН БЮУ БАГ БҮХЭЛ АЙМГУУДААС ИХ ТӨСӨВ АВНА, ГАРЬД ГАНБААТАР, НАЧИ НБЯМБА-ОЧИР ,ЦЭРЭНТОГТОХ,ХАРЦАГА ЦАЦБИШИР НАР ХЭНТИЙНХ БАЙСАН БОЛ 1ЖИЛ ЭРХЭЭ ХАСУУЛАХ БАЙСАН ШОДОРГОС ШҮҮ? ЧИНГИС ХААНТАЙ БАРЬЦАХ ХҮН ГАРВАЛ ТЭНГЭР ГЭСГЭЭНЭ ХЭ ХЭ

Avatar

Зочин 2020-08-11 139.5.219.246

Dorvodiin shees tsagdaa zoddog Batsuuriig yllah odor irnee.Burentogs ilt iluu bn, dopingin sain shalguulj,todruulj avah heregtei.Dorvoduud ih muuhai ulsuud bdg.

Avatar

Зочин 2020-08-11 202.126.89.60

Халхын шээснүүдийн заяа буян дэлгэрэг

Avatar

Зочин 2020-08-11 59.153.112.141

TURUU VZVVRIIN BUH NIIT TAVAN BUHUUS ILERSEN SHUU.HARIU GARSAAN

Avatar

2020 2020-08-11 202.126.89.25

Пүрэвдагва арслангийн нэр ясан вэ

Avatar

Зочин 2020-08-11 43.242.243.124

Улсын арслан Бадарч гээд биччиэж.кк

Avatar

сонирхогч 2020-08-11 192.82.69.43

Пүрэвдавга арслан 16 аас гээгдчихсэн байна шүү дээ.
Бадарч арслан болох болтугай.

Avatar

Зочин 2020-08-11 202.21.109.34

Үзүүр,түрүүний хоёр бөх их сэжиг бүхий байсан.Ямар ч гэсэн хүч чадал химийн аргаар нэмсэн байж магадгүй.

Avatar

Допинг 2020-08-11 49.0.218.173

Яагаад ерөнхийлөгч шийдвэрээ гаргахгүй байгаа юм бэ!!!! Ерөнхийлөгч өөрөө допинг өгсөн гэсэнтэй утга нэг бичигдсэн бнаа!! Допингчин бөх ба ерөнхийлгч болж таарахнээ. Ккккккк

Avatar

6kkkk 2020-08-11 202.126.88.214

Doping heregleed nachin bolood shuvgiin 16 d orohgui unachval ih heregtei ed bnaa

Avatar

4444 2020-08-11 43.228.129.131

Энэ жилийн наадмаас допингийн төрөл битгий илрээсэй. Шинээр цол авюсан бөхчүүд нь сайхан барилдаж ард түмнээ баясгаасай

Avatar

zochin 2020-08-11 192.82.72.157

doping xend heregtei yu yum… abahgui baisan ni deer boliylah xeregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж