Эхний ээлжийн 15 мянган хонийг ирэх сард  хүлээлгэн өгнө

Хуучирсан мэдээ: 2020.08.11-нд нийтлэгдсэн

Эхний ээлжийн 15 мянган хонийг ирэх сард  хүлээлгэн өгнө

Эхний ээлжийн 15 мянган хонийг ирэх сард  хүлээлгэн өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ коронавирусийн  халдвартай тэмцэхэд дэмжлэг болгож 30 мянган хонь хандивлах батламжийг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд гардуулсан.

Тэгвэл эхний ээлжийн 15 мянган хонийг ирэх есдүгээр сард  хүлээлгэн өгөхөөр болжээ.  30 мянган толгой хонийг хүлээлгэх өгөх ажлын хэсгийг энэ сарын 5-ны өдөр Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар байгуулсан.

Ажлын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллаж байгаа бөгөөд  хонийг Дорноговь аймагт худалдан авч, төвлөрүүлэхээр болжээ.

Хятадын тал хонийг амьдаар нь авах тул вакцинд хамруулсан, халдваргүй, эрүүл хонийг иргэдээс худалдан авах замаар 30 мянган толгой хонийг бүрдүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж