УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн газрын “дайн”-д мордов

Хуучирсан мэдээ: 2020.08.11-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн газрын “дайн”-д мордов

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн газрын “дайн”-д мордов

Монголын Үндэсний их сургууль нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эзэмшил газар руу нэвтэрсэн нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг газрын “дайн”-д мордоход хүргэв.

Хичээлийн өргөтгөлийн байраа барихдаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эзэмшил газар руу нэвтэрч, газрыг нь булаасан гэх хэл аманд өртөөд буй тус сургууль нь өргөтгөлийн барилгынхаа гарц, орцыг хийхдээ мөн л тус газрын харьяа газар руу халдсан нь түүнийг салбарынхнаа өмөөрөн тэмцэхэд хүргэсэн бололтой.

Тэрбээр хотын орлогч дарга Ж.Батбаясгаланг өнөөдөр /2020.08.11/ тус төвд ажиллаж, нөхцөл байдалтай танилцах үеэр хамтрав.  Мөн болсон үйл явдлын талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эмнэлгийн эзэмшил газар руу хувийнхан дураараа ингэж халдаж болохгүй. Энэ байдлыг бүрэн зогсоох ёстой. Нэг эмнэлгийн асуудал мэт боловч өөр олон эмнэлгийн эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр халддаг жишээ олон бий. Ийм явдлыг бусад эмнэлэг, төрийн өмчит газарт гаргахгүйн төлөө ажиллах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын чуулган завсарласан хугацаанд хууль тогтоогчид хөдөө аялж, зарим нэг нь унага тамгалж буй зургаа цахим хуудсаараа дамжуулан цацаж, жаргаж яваагаа олон нийтэд зарлаж яваа бол Ж.Чинбүрэн гишүүн хагалгаа хийж, эзэмшил газар руу нэвтэрсэн үйлдлийн эсрэг дуу хоолойгоо илэрхийлэн, тун ч завгүй л явна.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 1996 онд 9.3 га газартай байсан бол талбайн хэмжээ багассаар эдүгээ 8.1 га талбайтай үлджээ.

Эзэмшил газар руу нь халдсан үйлдэл өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт болж, эмнэлгийн эмч, ажилчид газраа хамгаалан, тэмцсэний хүчинд дээрх үйлдлийг зогсоожээ.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
104
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж