УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал маргааш /2020.08.12/ 10:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
2020 оны долдугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дамба-Очир ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн билээ. Тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаж буй юм.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургадугаар сарын 15-ны өдөр хүлээн авчээ.
Б.ЖАРГАЛ
Зочин 2020-08-11 202.126.88.176
Nowshiig buh nasaar n hori
зочин 2020-08-11 66.181.161.52
Эрдэнэтээс төрсөн Тэрбумтан Дамба -Очир Бааранд охин хүүхэд амиа алдсан
зочин 2020-08-11 202.126.89.217
Лүнгийн замыг там болгосон энэ бэрдийг насаар нь хорьсон ч багадна.
зочин 2020-08-11 192.82.75.74
Иймэрхүү юмнууд УИХ-ын Эдийн засгийн байнгшын хорооны дарга байсан гээд бодохоор бөөлжис цутгамаар.жижиг байсан жижиг хэвээрээ л байна.
Зочин 2020-08-11 202.126.89.150
Байдаг л нэг хулгайч ..
Зочин 2020-08-11 202.126.89.150
Там-Очир, Зам-Очир
ХУИС 4 ОУХ Батнасан 2020-08-11 103.229.121.178
yal og
Зочин 2020-08-11 66.181.177.158
Айвал бүү хий, хийвэл бүү ай, гэдэг дээ үнэн шудрагаар шүүнэ гэдэгт итгэж байна.
Зочин 2020-08-11 66.181.161.50
Дундговийн дарга нар энэ хүний мөнгөн дээр их тоглосон доо. Гадаадад бөөн бөөнөөр нь авч яваад л, зарим нь бүр кармаанаас нь цалинжаад яваа дуулдсан. Одоо Дундговийн дарга даамлууд шоронд эргэх гээд очер нь дийлдэхгүй байгаа болов уу, ор сураггүй байгаа болов уу
Зочин 2020-08-11 49.0.212.4
За бас л МАН-ын хулгайч тул хэдэн цаасаар торгосон дүр үзүүлээд өнгөрөх нь тодорхой. МАН-ыг дагавал ам тосддог болсон цаг.
Б.Ундармаад 2.6 жилийн хорих ял оноож, эмэгтэйчүүдийн хорих ангид хорьжээ 2020-08-11 202.9.46.107
Шоронгийн эрэгтэй харгалзагч нартай виски ууж хоносон гэсэн. Шал согтуу дээшээ хараад хэвтэж байна гэсэн. Нэг залуутай нь мессэж бичилцээд эхнэрт нь баригдсан гэсэн
Зочин 2020-08-11 49.0.212.4
Камертаа хоноогүй юмуу, харгалзагчийн өрөөнд архидаад харгалзагчтай хоносон юм уу, хаашаа янзын юм бэ?
Зочин 2020-08-11 66.181.161.44
Ээ мөн үйлсгүй хүн шүү, лүнгийн замыг там болгож 3 жил алж билээ, өчнөөн хохирол болсон тооцдог байгууллага ч алга доо, одоо баоаг мартсан байх, ер нь үйлсгүй юм их хийсэн хүн дээ, одоо л нэг үнэнд гүйцэгдэх нь дээ,