Насанд хүрэгчдийн киноны жүжигчин асан Миа Халифа өөрийн үргэлж зүүдэг байсан нүдний шилээ дуудлага худалдаанд оруулан зарж, олсон мөнгөө Бейрутын дэлбэрэлтэд хохирсон иргэдэд зориулан хандивлахаар болжээ.
Жүжигчин бүсгүй өөрөө Ливанд төрж өссөн бөгөөд эмгэнэлт явдал болсноос хойш цахим орчинд маш идэвхтэй ажиллаж, Бейрут хотод байдал ямар байгаа, хүмүүс хэрхэн хохирсон, юу хэрэгтэй байгааг хүмүүст мэдээлэх болсон байна.
Тэрбээр нүдний шилээ eBay сайтаар дамжуулан зарж, олсон мөнгөө 100 хувь Ливаны улаан загалмайн хүмүүнлэгийн үйлсэд хандивлана хэмээн амлажээ. Тэрбээр хамгийн алдартай эмэгтэй жүжигчдийн нэг байсан бөгөөд түүний үргэлж зүүдэг байсан нүдний шилийг дэлхийн олон улсын сая сая хүмүүс андахгүй гэнэ.
Түүний энэ санаа маш амжилттай хэрэгжиж буй бөгөөд одоогийн байдлаар шил аль хэдийн 98 мянган ам.долларын үнэд хүрчээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ