Хөлбөмбөгийн солилцоо наймааны эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2020.08.11-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн солилцоо наймааны эргэн тойронд

Хөлбөмбөгийн солилцоо наймааны эргэн тойронд

Европын хөлбөмбөгийн лигүүдийн солилцоо наймааны цонх өнгөрөгч долдугаар сарын 15-наас албан ёсоор нээгдсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 5-нд бүх нийтээрээ нэгэн зэрэг хаагдана. Үүнтэй холбогдуулан бид та бүхэндээ сүүлийн үед эрчимтэй яригдаж буй солилцоо наймааны шуумуудыг хүргэж байна.

  • Ювентус багт өнгөрсөн зун үнэгүй нэгдэж байсан Аарон Рамси багийнхаа шинэ дасгалжуулагч Андре Пирлогийн төлөвлөгөөнд багтаагүй учир өөр баг хайх хэрэгтэй болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Өдгөө 29 настай Уэльс хагас хамгаалагчийн хувьд Маурицио Сарригийн удирдлага дор өнгөрсөн улирал 29 тоглолтонд оролцжээ.
  • Боруссиа Дортмунд багийн спортын албаны захирал Майкл Зорк 20 настай Английн шигшээ багийн тамирчин Жэйдон Санчог ирэх улиралд багтаа үлдэнэ гэж хэлсэн ч Манчестер Юнайтед баг түүнийг авах оролдлогоо зогсоохгүй гэнэ.
  • Байер Леверкузен багийн 21 настай хөлбөмбөгчин Кай Хаверц Челси багтай таван жилийн хувийн гэрээ байгуулсан бөгөөд одоо гагцхүү хоёр багууд наймааны мөнгөн дүн дээрээ тохиролцох үлджээ.
  • Ювентус багийн 33 настай Франц хагас хамгаалагч Блез Матюиди АНУ-ын Мэйжор лигийн Интер Майами багт үнэгүй нэгдэхээр болжээ. Домогт Дэвид Бекхэмийн үүсгэн байгуулсан Интер Майами багийн энэ зуны анхны наймаагаар ийнхүү Блез Матюиди нэрлэгдэж байна. Удахгүй тэрбээр эмчийн үзлэгт орон, шинэ багтайгаа танилцана.
  • Интер Милан баг өнгөрсөн улиралд Манчестер Юнайтед багаас Ромад зээлээр тоглосон өдгөө 30 настай хамгаалагч Англи төвийн хамгаалагч Крис Смоллингийг авахаар хөөцөлдөж эхэлжээ. Түүний төлөө Интер Милан 23 сая фунтийг гаргахад бэлэн.
  • Челси багаас явж буйгаа зарласан 32 настай Бразил хөлбөмбөгчин Виллиан Арсенал багийн эмчийн үзлэгээр удахгүй орно.
  • Эвертон болон Челсигийн араас нь хөөцөлдөж буй Реал Мадрид багийн залуу жигүүрийн хамгаалагч Серхио Регилоны өрсөлдөөнд Италийн Лацио нэгджээ. Өдгөө 23 настай тэрбээр өнгөрсөн улиралд Испанийн Ла лигийн шилдэг зүүн жигүүрийн хамгаалагчаар тодорсон.
  • Лийдс Юнайтед, Ньюкасл Юнайтед, Кристал Палас болон Саутхемптон багуудын анхаарлыг татаж буй Уэльс жигүүрийн довтлогч Харри Уилсоныг Ливерпүүл баг 20 сая фунтээр үнэллээ.
  • Вулверхэмптон баг өөрсдийн ахлах дасгалжуулагч Нуно Эспирито Сантотой ирэх Премьер лигийн шинэ улирлаас өмнө шинэчилсэн гэрээ байгуулна. Өдгөө 46 настай Португал дасгалжуулагчийн хувьд өнгөрсөн улиралд багаа тун чадмаг удирдаж, өрсөлдөөнтэй лигт долдугаар байранд оруулсан билээ.
  • Астон Вилла болон Кристал Палас багууд Норвич Ситигийн Аргентин тоглогч Эмилиано Буэндиаг худалдан авахаар ажиглаж байна. Өдгөө 23 настай түүний хувьд өнгөрсөн улиралд Премьер лигийн 36 тоглолтонд оролцож долоон гоолын дамжуулалт өгчээ.
  • Ирэх улиралд Европад лигт өрсөлдөх Лестер Сити баг Испанийн Барселона багийн 20 настай Португал довтлогч Франциско Тринкао болон хамгаалагч Жан-Клайр Тодибо нарыг хамтад нь авахаар сонирхож байна.
  • Саяхан Нидерланд төвийн хамгаалагч Натан Акег худалдан авсан Манчестер Сити баг өөрсдийн 32 настай Аргентина төвийн хамгаалагч Николас Отамендиг 8 сая фунтээр сонирхсон багт нь зарахад бэлэн.

Одоогийн байдлаар дараах том үнийн дүнтэй наймаанууд хийгдээд байна.

  • Лерой Сане 45 сая еврогоор Байерн Мюнхен багт
  • Артур Мело 72 сая еврогоор Ювентус багт
  • Виктор Осимен 70 сая еврогоор Наполи багт
  • Тимо Вернер 53 сая еврогоор Челси багт
  • Мауро Икарди 50 сая еврогоор ПСЖ багт
  • Ашраф Хакими 40 сая еврогоор Интер Милан багт тус тус нэгджээ.

 

Д.БААСАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж