"Солонгос, Монгол хоёр өгөөмөр, тусч зангаараа дэндүү ижилхэн"

Хуучирсан мэдээ: 2020.08.11-нд нийтлэгдсэн

"Солонгос, Монгол хоёр өгөөмөр, тусч зангаараа дэндүү ижилхэн"

"Солонгос, Монгол хоёр өгөөмөр, тусч зангаараа дэндүү ижилхэн"

Солонгост амьдардаг Монгол эмэгтэй Солонгос, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг тэмдэглэж чадаагүйд харамсаж байгаагаа илэрхийлжээ.

"Хаана амьдарч байгаагаас үл хамааран амьдрал яг л адилхан байдаг. Солонгосд ч, Монголд ч шаардлагатай үед нь хамаатан садан, хөршүүддээ адилхан л тусалдаг шүү дээ" хэмээн И На Юн буюу Загармаа бүсгүй өнөөдөр/2020.08.11/ Ёнхап агентлагт ярьжээ.

Тэрбээр энэ жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг цар тахлын халдвараас болоод өмнөх жилүүдийнх шиг өргөн дэлгэр тэмдэглэж чадаагүйд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Загармаа анх 1996 онд 19 настайдаа их сургуульд нь солонгос оюутан солилцооны хөтөлбөр зарласны дагуу БНСУ-ын Кёнгэ их сургуулийн солонгос хэлний институтэд сурахаар Солонгост очжээ. Удалгүй тэрбээр 1998 онд Хангүг их сургуулийн эдийн засгийн тэнхимд элсэн орж, хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж эхэлсэн гэнэ.

Түүнийг анх сургуульдаа ороход “гүнж”, ”монгол гүнж” хэмээн хочилдог байжээ. Мөн цагийн ажлын хөлсөөр амьдрахад хэцүү байсан тул ангийн найз нөхөд, багш нар нь маш их тусалдаг байсан гэнэ.

“Профессорууд надад бүтэн сарын түрээсийн мөнгөтэй дүйцэх хэмжээний сурах бичиг үнэгүй өгч, манай ангийнхан намайг эргэж, хоол хүнс цуглуулж өгдөг байсан. Надад маш их тусалдаг байсан найзуудын маань нэг нь өдгөө миний нөхөр болсон” хэмээн Загармаа ярьжээ.

Мөн 1999 оны зун их бороо орсны улмаас сургуулийн урд түрээсэлж байсан подвалын өрөөнд нь ус дүүрэхэд байрны эзэн түүнд тусалж, тусламжийн сангаас 900,000 вон, хонины мах, хоол хүнсний зүйлс авч өгч байжээ.

Тэрбээр удалгүй Солонгос хэлээр чөлөөтэй ярьдаг болж, цагийн орчуулагч хийх болж. Шинэ ажлынх нь цалин амьдралд нь хүрэлцээтэй байсаар сургуулиа төгсөөд Загармаа нутаг буцахаар шийдсэн гэнэ.

Тэр үед нь цэргийн алба хааж дуусаад байсан сургуулийнх нь орос хэлний тэнхимд сурдаг эрэгтэй амралтаараа Монголд ирж түүнтэй уулзсан аж. Хожим нь Загармаа түүнтэй гэр бүл болсон байна.

Удалгүй түүний эгч нас барахад тэрбээр хүүхдүүдийг нь өөр дээрээ авч, Солонгост сургасан гэнэ. Энэ тухайгаа тэрбээр “Авга, нагацын талууд бие биенийхээ хүүхдүүдэд тусалж, дэмжиж, ах, эгч нар дүүгээ халамжилдаг байдал нь Монгол, Солонгос хоёр улсад маш адилхан. Энэ соёлыг барууныхан яагаад ч ойлгодоггүй” хэмээн ярьсан байна.

Тэрбээр мөн өнгөрсөн 30 жилийг одоогийнхтой харьцуулаад “Намайг анх ирэхэд Солонгост 50 хүрэхгүй монголчууд байсан. Гэтэл одоо 45,000 болж нэмэгдсэн нь бараг 1000 дахин нэмэгдсэн гэж ойлгож болохоор байна. Түүнээс гадна Монголд байгаа монголчууд Солонгост үйлдвэрлэсэн хувцас, бараа хэрэглэх нь эрс өссөн байна. Дипломат харилцаа тогтоосон эхний жилүүдэд хоёр улсын иргэд нөгөө улсаа хаана байдгийг ч сайн мэддэггүй байсан. Хоёр улсын хооронд онгоц бараг хоосон нисдэг байлаа. Гэтэл одоо хоёр улс маань хөршөөс дутуугүй болжээ. Тиймээс хоёр улс хоорондоо визгүй болчихвол харилцаа улам сайжирна гэдэгт би итгэдэг" хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж