Беларусь: Лукашенког эсэргүүцэн жагсч байна

Хуучирсан мэдээ: 2020.08.11-нд нийтлэгдсэн

Беларусь: Лукашенког эсэргүүцэн жагсч байна

Беларусь: Лукашенког эсэргүүцэн жагсч байна

Беларусийн нийслэл Минск хотод Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал цуглаан хоёр дахь өдрөө үргэлжилж, цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болж байна. Тус улсыг 26 жилийн турш удирдсан Александр Лукашенко 80 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж зургаа дахь удаагаа сонгогдсон нь иргэдийн бухимдлыг төрүүлжээ. Түүний гол өрсөлдөгч 10,9 хувийн санал авсан Светлана Тихановская ч мөн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар жагсагчид руу резинэн сумтай буу, нулимс асгаруулагч хий зэргийг ашиглаж байгаа ба нэг хүн амиа алдаж олон арван хүн гэмтэж бэртсэн байна. Мөн нийслэл хот гэлтгүй тус улсын өөр хэд хэдэн хотод эсэргүүцлийн үйл ажиллагаа өрнөж байна. Жагсагчдаас гадна сэтгүүлчдийг баривчилж саатуулсан нь хүний эрхийг хамгаалагчдын анхаарлыг татаж байгаа аж.

Жагсагчид Лукашенког дэмжигчдийг “хонь” хэмээн хочилж, түүнийг дахин сонгосон нь улс эх орноо сүйрүүлэх үндэс хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. ОХУ, Хятад, Казахстан, Молдав, Азербайжан зэрэг улсын төрийн тэргүүнүүд Лукашенкогийн ялалтад баяр хүргэн, дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Герман улс сонгуулийн үр дүнд ихэд эргэлзэж байгаагаа мэдэгдсэн байна. Харин АНУ-ын зүгээс ард иргэдийнхээ дуу хоолойг сонсч, жагсаал цуглааныг тараахдаа болгоомжтой хандаж, иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэхгүй байхыг уриалжээ.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж