Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Саруул хотхоны 113 дугаар байранд газ дэлбэрчээ. Тодруулбал өчигдөр /2020.08.10/ 16.40 цагт тус байрны аравдугаар давхрын 91 тоотын тагтан дээр ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн байна. Ослын газар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын алба хаагчид очиход 22 настай эрэгтэй А нь нүүр, гар, цээж, баруун хөл түлэгдсэн байсныг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ. Иргэн А-ийн биеийн 80 хувь түлэгдэлтэй, биеийн байдал нь хүнд байгаа аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ