Өвөр Монголд байгалийн гамшигт үзэгдэл болж олон хүн гэмтжээ | News.MN

 Өвөр Монголд байгалийн гамшигт үзэгдэл болж олон хүн гэмтжээ

 Өвөр Монголд байгалийн гамшигт үзэгдэл болж олон хүн гэмтжээ

 Өвөр Монголд байгалийн гамшигт үзэгдэл болж олон хүн гэмтжээ

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд хүчтэй шуурга болж, дор хаяж 33 хүн гэмтэж, бэртсэн байна.

Хятадын төв телевизээр өчигдөр/2020.08.10/ мэдээлснээс үзвэл хүчтэй шуурга наймдугаар сарын 9-ний 15:30 цагт Өвөр Монголын Дархан Муумянган холбоот хошуунд шуурчээ. Улмаар таван айл орох оронгүй болж, ойролцоох жуулчны баазууд хохирол амсч, хөтөч, мэдээллийн ажилтан тэргүүтэй 33 хүн бэртэн, 150 гаруй монгол гэр сүйдсэн байна.

Болсон үйл явдлаас улбаалж, Өвөр Монголын Засгийн газар онц байдал зарлаж, даруй аврах ажиллагаа эхлүүлжээ. Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна. Гэвч гэмтсэн хүмүүсийн гурвынх нь биеийн байдал их муу байгаа гэнэ.

Хэдхэн хоногийн өмнө буюу наймдугаар сарын 7-нд тус хошуунд тарваган тахал туссан өвчтөн нас барж, олны анхаарлыг татаад байсан юм.

Эх сурвалж: YONHAP, SPS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-08-11 202.126.89.221

yamar geech suuts ve, uvurmongolchuud gajig umaa

Avatar

irgen 2020-08-11 64.119.21.131

Hoolog salhi ugalz ene zun manaid ch bolson . Hor hohirol n arai baga baisan baih da. Heniig ch bai muu helj har sanaj yavbal chi ch margaash tengeriin tseerlel hurne de . Chi yu ch hiideggui , zavtai , haraalch , heruulch baisan setgelee zasch busdiig enerch hairlaj yavahgui bol chamaig toirson har energi chin chamaig udahgui avch odoh bolno. SAIN SETGELTEI BAIH N CHAMD L HEREGTEI

Avatar

Зочин 2020-08-11 66.181.187.53

ТЭНГЭР ЯАГААД ХИЛЭГНЭВ ?

Avatar

Зочин 2020-08-11 192.82.77.66

Муумянган гэнэ үү… Билэг дэмбэрэлгүй нэртэй нутаг байна. Нэрээ бушуухан сольцгоо…

Avatar

Зочин 2020-08-11 103.229.122.241

uvurmongold mongol humuus gemteegui bol yah ve , jaahan uragsh iluuhen salhilaad tsagaan herem davaad haytad ulsd bolson bol iluuhen saihan baih bailaa

Avatar

Зочин 2020-08-11 202.55.188.39

Говийн их угалз гэж энэ шүү дээ.жаахан урагшилаад өөдтэйхэн шуураад өгвөл ч гоё л байна.

Avatar

Зочин 2020-08-11 202.9.46.150

Аргагүй ш дээ, их хааны нэрийг ашиглаж хиртэй мөнгөнд хутгаад байхаар ингэж байгаа юм. Энэ бол зөвхөн эхлэл байх.

Avatar

/*-*/ 2020-08-11 49.0.212.4

Тэгж хэлж үл болно. Учир нь Монголчууд бид соц-ийн үед бидний аав ээж зэрэг ахмад үеийнхэн Чингис хааныг Оросуудтай нийлэн муулж нулимаж дэвслээд байхаар чинь Хятадууд "өө та нар Чингис хаанаа хаяж байгаа юм бол манайх авчихая" гээд шүүрээд авах нь бас ч аргагүй шдээ

Avatar

Зочин 2020-08-11 202.126.88.132

Нэг иймэрхүү үлгэр бичих юм. Нууц товчоог оросууд л Бээжингээс олж орчуулсан л даа. Тэнд Тэмүжин, Чингисийн амьдрал тэр чигтээ буй. Уншаагүй бол уншина биү. Харин олны хүртээл болтол нь орчуулсан Цэндийн Дамдинсүрэн чиний ад үзээд тэр он цагт орчуулж, өнөө хэр нь дахин дахин хэвлэгдэж байгаа бөлгөө. Түүхээ унш. Битгий зохио, гуйвуул!

Avatar

Зочин 2020-08-11 103.229.120.144

Би одоо 70 хүрч байна тийм их ад үзээд сүйд болоод басан юм байхгүй байсан шүү дуу хуурандаа дуулаад бахархах нэг_ нь бахархаж хь болоод л байсан хэт туйлширч бичих хэрэггүй ном зохиол хэвлэгдэж зураг хөрөг нь музейд байдаг л байсан

Avatar

Чой хамба 2020-08-11 202.179.24.212

Нууц товчоог орчуулна гэж юугаа донгосно вэ? Тэр тусмаа Оросууд уу ха ха. Угаасаа Монгол хэлээр бичигдсэн юмыг Монгол хэл рүү Оросууд орчуулсан уу тээ? Оросыг долооно долооно гэхэд хэрээс хэтэрч байна. Үнэндээ Өвөрмонголын Бадам гэгчийн ханз галигаас Монгол бичигт хөрвүүлснийг Ц.Дамдинсүрэн гуай кирилл үсэгт буулгасан. Оросууд орчуулсан ч чихшиг. Орос сөнөхөөс нааш Монгол сэргэхгүй ээ. Ялангуяа чам мэтийн путлёрын долдойнууд битүү байхад

Avatar

Зочин 2020-08-11 49.0.212.4

Торнадо ч аюултай үзэлдэл дээ, ямар азаар Өвөрмонгол ах дүү нар үхэж үрэгдээгүй юм

Avatar

Зочин 2020-08-11 202.126.88.132

Ийм хог бариад байхаар аргагүй шд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж