Антонио Бандерас коронавирусийн халдвар авчээ | News.MN

Антонио Бандерас коронавирусийн халдвар авчээ

Антонио Бандерас коронавирусийн халдвар авчээ

Антонио Бандерас коронавирусийн халдвар авчээ

Испанийн нэрт жүжигчин, найруулагч Антонио Бандерасын шинэ төрлийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэрбээр энэ талаар өнгөрсөн Даваа гариг (2020.08.10)-т 60 насны төрсөн өдрөөрөө инстаграм хуудастаа испани хэлээр бичиж мэдээлсэн байна.

Антонио Бандерас “Наймдугаар сарын 10-ны энэ өдөр 60 насны төрсөн өдрөө тэмдэглэх учиртай би "Covid-19"-ийн шинжилгээний хариу эерэг гарсан учраас тусгаарлалтад байгаагаа мэдэгдэхийг хүсч байна” хэмээн тэмдэглээд, багынхаа зургийг нийтэлжээ. Мөн тэрбээр бага зэрэг ядарсныг эс тооцвол биеийн байдал “маш сайн” хэмээн нэмж өгүүлсэн байна. Бандерас тусгаарлалтын цаг хугацааг ашиглан ном уншиж, бичиж, амарч, цаашдын төлөвлөгөөгөө боловсруулна хэмээн мэдэгджээ.

Антонио Бандерас 1960 оны наймдугаар сарын 10-ны өдөр Испанийн Малагад төрсөн аж. Тэрбээр "Хөлсний алуурчин” (1995), “Эвита” (1996), “Цус сорогчтой ярилцсан нь” (1994), “Филадельфи” (1993), “Десперадо” (1995), “Зорро” (1998) болон “Тагнуулч хүүхдүүд” (2001) кинонуудаар Холливудад байр сууриа батжуулсан билээ.

Эх сурвалж: CNN, INTERFAX
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-11 88.18.94.186

хэнд хамаатай юм бэ

Avatar

Зочин 2020-08-11 49.0.212.4

Zorro маань Covid туссан байна яана аа одоо таминээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж