Сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэж явсан залуусыг шалгаж эхэллээ | News.MN

Сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэж явсан залуусыг шалгаж эхэллээ

Сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэж явсан залуусыг шалгаж эхэллээ

Сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэж явсан залуусыг шалгаж эхэллээ

Эмээлт шалган нэвтрүүлэх товчоогоор 2020 оны наймдугаар сарын 9-ний өдөр “Chevrolet Cruze” 1106 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Б, Б, Б, Д нар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлэн, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шилжүүлжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйл, 20.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйл, 20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

1. Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг:

3.1. байнга тогтвортой;

3.2. улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

5. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-11 66.181.179.98

Засс сүртэй хэдэн хүүхдүүд өвс түүгээл ирээ биз хор нь цагдаа нарын түцнд зардаг тамхинаас хамаагүй бага

Avatar

h*** 2020-08-11 172.58.142.220

h*** chi z**l chi

Avatar

Mongols 2020-08-11 122.201.31.98

буудан эсвэл 25 н жилээс багагүй ялтай байх ёстой

Avatar

Зочин 2020-08-11 202.126.88.47

Sain baitsaalt awj niiluuldeg, awdag, zardag, hergeldeg zuljeegeer ni bariarai. Yadaj baihad bolowsrolgui olnii taniuud ni dandaa iim yumand bas holbogddog.

Avatar

Зочин 2020-08-11 49.0.212.4

Авдаг хэргэлдэг нь дандаа дунд гарын феодалуудын хүүхдүүд гэсэн

Avatar

Зочин 2020-08-11 49.0.212.4

Бэлээхэн архи пиав нь хаа сайгүй урсаж ундарч байхад ямар юмаа хийж тийм өвс мөвс түүгээдэг байна аа айн?

Avatar

Guest 2020-08-11 202.131.229.146

Shartah durgui hun baij bolishd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж