БНСУ-ын Ганвон мужийн Гусон суманд монгол эмэгтэй далайд живж нас барлаа хэмээн Ёнхап агентлаг мэдээлжээ.
Сокчо хотын далайн эргийн цагдаагийн хэлтсийн наймдугаар сарын 9-нд мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт буюу наймдугаар сарын 8-нд үдшийн 22:37 цагт Гусон сумын Тусоны Бунпу далайн эргийн Сэжүн хотод амьдардаг 52 настай А гэгч монгол эмэгтэй далайд унасан байна. Түүнийг хоёр цагийн турш хайсны эцэст 00:43 цагт Бунпу эргийн боомтын гүехэн уснаас олж эмнэлэгт хүргэсэн ч хэдийн нас барсан байжээ.
Эргийн харуулууд тус хэргийг гадны нөлөөтэй эсэхийг шалгаж эхэлсэн ч эмэгтэй далайн усанд нэвт норсон зэрэг асуудлаас болоод мөрдөн шалгах ажиллагаа хүндрэлтэй байгаа гэнэ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ