Александр Соболевын ээждээ зориулсан сэтгэл хөдөлгөм гоол | News.MN

Александр Соболевын ээждээ зориулсан сэтгэл хөдөлгөм гоол

Александр Соболевын ээждээ зориулсан сэтгэл хөдөлгөм гоол

Александр Соболевын ээждээ зориулсан сэтгэл хөдөлгөм гоол

Оросын хөлбөмбөгийн Премьер лигийн 2020-2021 оны шинэ улирлын нээлтийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Шинэ улирлын нээлтийн онцлох тоглолтоор Спартак Москва болон Сочи багуудын тоглолт тодорлоо.

Өнгөрсөн улиралд тун хангалтгүй тоглолтыг үзүүлж лигтээ долдугаар байранд орсон Спартак Москва өөрсдийн Открытие цэнгэлдэхдээ өнгөрсөн улиралд дээд лигт дэвшин гарч ирсэн Сочиг хүлээн аван тоглолоо. Тоглолт 2-2 гэсэн харьцаатай өндөрлөсөн бөгөөд Спартак Москва багаас Александр Соболев 8’, Жордан Ларссон 10’ дахь минутуудад, Сочи багаас Дмитри Полоз 15’, Кристиан Нобоа 90’ дахь минутуудад тус тус гоол оруулжээ.

Өнгөрсөн улиралд Крылья Советов багт гялалзаж улмаар Спартак Москва багт ирсэн Александр Соболев энэхүү тоглолтонд оруулсан гоолоо долоо хоногийн өмнө таалал төгссөн ээждээ зориулжээ. Тэрбээр гоолынхоо баярыг тэмдэглэх үеэрээ ээжийнхээ зургийг дээр нь хэвлүүлсэн фудболкоо гарган тэнгэр рүү зааж удалгүй нулмис унагажээ.

Тоглолтын дараа тэрбээр инстаграм хуудаснаа “ Ээжээ, би таны мөрөөдлийг биелүүлнэ. Би хүчтэй байх болно. Амлаж байна. Намайг дэмжиж байсан багийнхандаа, удирдлагууддаа, хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа. Бүгдэд нь хайртай шүү” хэмээжээ.

Өдгөө 23 настай түүний хувьд өнгөрсөн улиралд нийтдээ 29 тоглолтонд оролцож, 12 гоол оруулж Английн Манчестер Юнайтед, Арсенал зэрэг багуудын хараанд өртөж байсан юм.

Энэхүү тоглолтыг тойрсон чимээ шуугиан ингээд дуусаагүй. Тодруулбал, Оросын төрийн думын дэд дарга Александр Жуков энэ тоглолтын үр дүнг хүчингүйд тооцох ёстой хэмээн ярьжээ. Түүний үзэж буйгаар энэхүү тоглолтыг шүүн явуулсан талбайн ахлах шүүгч Василий Казарцев Сочи багт шударга бус байдлаар торгуулийн цохилт заасан гэжээ. Тэрбээр ТАСС-т өгсөн ярилцлагадаа “Би Спартакын хөгжөөн дэмжигчийн хувиар бус хөлбөмбөг үздэг, өмнө нь тоглож байсан хүний хувиар санал бодлоо илэрхийлмээр байна. Тэр тоглолтыг үзсэн хүн бүрт бүх юм ойлгомжтой байсан гэж бодож байна. Шүүгч шударга бус байдлаар торгуулийн цохилт заасан. Миний бодлоор Оросын хөлбөмбөгийн холбоо энэ асуудал дээр нухацтай хандах ёстой. Энэ тоглолтын үр дүнг хүчингүй болгож, тус тоглолтыг шүүсэн шүүх бүрэлдэхүүний эрхийг хасах нь зүйтэй” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2020-08-11 202.179.31.252

Зочин нэрт хог харх вирус гамингийн шээсээ чи тийм баас хаана идсэн амталсан вирус хятадын үлдэц вэ?

Avatar

Зочин 2020-08-11 49.0.212.4

Яая. Яана даа айн. Оросуудын баасан баасных нь үнэр хүртэл барууны орны үнэртэн энгэсэгнээс гоё тансаг шүү тээ. Ямар хэцүү юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж