Өмнөд Солонгост 49 хоног тасралтгүй бороо оров | News.MN

Өмнөд Солонгост 49 хоног тасралтгүй бороо оров

Өмнөд Солонгост 49 хоног тасралтгүй бороо оров

Өмнөд Солонгост 49 хоног тасралтгүй бороо оров

Өмнөд Солонгост өнөөдрийг хүртэл 49 хоногийн турш тасралтгүй бороо орж, түүхэнд байгаагүй үзэгдэл болжээ. Түүнчлэн цаг уурын агентлагаас мэдээлснээр наймдугаар сарын 16-н хүртэл үргэлжлэн бороо орохыг анхааруулжээ. Өмнөд Солонгост борооны улирал зургадугаар сарын 24-нд эхэлсэн байна. Олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Өмнөд Солонгосын нийслэл Сөүл, төв хэсгийн Гёнгги, баруун хэсгийн Гангвон мужууд үерийн гамшигт автжээ. Үерийн улмаас 42 хүн нас барж, сураггүй болсон ба 17 мянга гаруй барилга үерт сүйдэж, 7000 орчим хүн орох оронгүй болжээ.

Хэвийн бус борооны улирал уур амьсгалын өөрчлөлтөөс болсон гэж цаг уурчид дүгнэжээ. Үүний зэрэгцээ “Жангми” далайн шуурга хойгийг дайрснаар Гёожэ аралд хөрсрний нуралт болж, төв, өмнөд хэсгийн нутгаар аадар бороо орж байна. “Жангми” далайн шуурга өнгөрсөн ням гаригт Японы Окинава арлаас баруун өмнө хэсэгт 600 км зайтай тэнгист үүсч, хойгийг чиглэжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-11 66.181.161.40

Живжил байг.

Avatar

Зочин 2020-08-11 39.115.114.99

Аймаар юм боллоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж