А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа нэг хүний бие маш хүнд байна | News.MN

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа нэг хүний бие маш хүнд байна

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа нэг хүний бие маш хүнд байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Monday, August 10, 2020

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой өнөөдрийн /2020.08.11/ ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

 Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ОХУ-д 5118 хүн шинээр халдвар авч, 70 хүн эндсэн, БНХАУ-д 115 тохиолдол бүртгэгдсэнээс 31 нь гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Мөн Японд 839 тохиолдол бүтгэгдэж таван хүн эндсэн. Эрдэмтэн судлаачид  халдвараас сэргийлэхийн тулд 13 бүс нутгийн 108 голомтод 65 удаагийн тойм  судалгаа хийхэд  коронавирусийн халдвар ихэвчлэн  гэр бүлийн хүрээнд,  олон нийтийн газар, шашны байгууллага,  хурал зөвлөгөөний үеэр тархсан гэдэг нь батлагдсан. Тиймээс гадуур явахдаа зайлшгүй  амны хаалт зүүх шаардлагатай гэдгийг харуулж байна. ОХУ-ын тэргүүн зэргийн судлаач хэлэхдээ “ОХУ-д коронавируийн хоёрдугаар давалгаа ирэх аравдугаар сард тохионо. Энэ нь одоо гарч байгаа халдвараас илүү эрсдэл өндөртэй байх учраас бэлэн байдлаа хангахыг анхааруулсан” байна.

Монгол Улсын хувьд тусгаарлалтад өчигдөр шинээр  63 хүн  орсон бол 279 хүн  гэрийн тусгаарлалтад шилжсэн. Нийт 3147 хүн тусгаарлах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 71 хүн байгаагаас  эрчимт эмчилгээний тасагт нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа гэв

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

Өчигдөр /2020.08.10/  нийт 504 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Үүнд:

  • Долдугаар сарын 27-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ,
  • Долдугаар сарын 22-нд Австралийн онгоцоор ирсэн Оюутолгойн 48 ажилчдын шинжилгээ,
  • Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотын ажиглах байранд ажиллаж байгаа эмнэлгийн 32 эмч, ажилчид,
  • Эдгэрсний дараах сувилалд байгаа 43 хүний давтан шинжилгээ,
  • Тусгаарлах байранд байгаа 11 хүний давтан шинжилгээ,
  • Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолооч,
  • -Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлагдсан 70 хүнд буюу нийт 504 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Монгол Улсад батлагдсан халдварын  нийт тохиолдол 293, үүнээс 263 эдгэрсэн. 263 хүнээс 44 хүн нь сувилалд, 26 хүн гэртээ байгаа бол ажиглалтын хугацаа дууссан 193 хүн байна.  Харин ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 52 хүн байна. Мөн ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байна.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2020-08-11 202.179.31.252

Өмхий хятад харх яагаад үхэж далд ордоггүй байгаад байдаг бусад улсад хүн эндээд байнаа харх хятадын дарх бодлого гэхээс өөр зүйл алга.

Avatar

Зочин 2020-08-11 49.0.212.4

Хятадын улаан нам засгийн гаргаж өгсөн тоо нь худлаа шүү дээ, хэдэн хүн нэмж халдварлаж хэд нь үхэж байгаагаа тас нуугаад хэнд ч хэлэхгүй. Үнэнийг дэлхий дахинд хэлсэн байвал тэр хүнийг баривчилна, ажлаас нь хөөнө, амьтан болгоно тэгээд л гүйцээ. Хойд Солонгос бол бүр харгис, шууд ганц л сум дагзанд нь

Avatar

dsadsa 2020-08-11 103.50.206.82

dsadsa

Avatar

293-263=30? 2020-08-11 66.181.170.229

ХӨҮСТ-д эмчлэгдэж байгаа хүний тоо зөв үү?

Avatar

Batii 2020-08-11 178.30.68.31

Delhii niiteeree emchileh arga bhgui obchin namdaah em uuj aajim ooroor n l emchil bgaad baidag manaih shine emchilgee gargachihsan nuugaad baih shig bgaam daa

Avatar

Зочин 2020-08-11 202.9.40.186

Хаа сайгүй 2- р давалгаа ирэх 10 сард гээд л бгаа.ОХУ-аас ирэх хүсэлтээ хүмүүсээ 9 сарын 15 даа багтааж татаад 12 сар дуустал хойд хилээ хаамаар байна. Аюулыг дандаа урд зүг гэж хардаг гэтэл аюул дандаа араас ирж хядсан байдаг шүү

Avatar

Zochin 2020-08-11 183.177.98.53

Халдвар авсан хүмүүсийг ямар аргаар юугаар эмчилж байгаа юм бол, энэ талаар мэдээлэл өгөх болов уу

Avatar

Зочин 2020-08-11 202.21.109.34

Хордлого тайлах,хүчилтөрөгч тогтмол өгөх,цэр ховхлох эмчилгээ хийнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж