Хувьдаа олон орон сууцтай Хөх ордны нарийн бичгүүд огцров

Хуучирсан мэдээ: 2020.08.11-нд нийтлэгдсэн

Хувьдаа олон орон сууцтай Хөх ордны нарийн бичгүүд огцров

Хувьдаа олон орон сууцтай Хөх ордны нарийн бичгүүд огцров

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Иний зургаан нарийн бичгийн гурав нь өнгөрсөн долоо хоногт огцрох өргөдлөө өгсөн.

Хөх ордны нарийн бичгүүд Сөүлийн өмнөд хэсгийн чинээлэг дүүрэгт олон тооны орон сууц эзэмшдэг нь илэрснээр Өмнөд Солонгосын ард иргэдийн хүчтэй шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулсан юм. Улмаар Ерөнхийлөгч Мун Жэ Иний рейтинг өнгөрсөн зургадугаар сарын эхний долоо хоногт 59,1 хувьд хүрч байсан ч наймдугаар сарын эхний долоо хоногт 43,9 хувь хүрч унасан байна. Гэсэн ч Мун Жэ Ин нь олон орон сууц эзэмшдэг гэж шүүмжлүүлсэн Тамгийн газрын дарга Но Ён Минийг авч үлджээ.

Өмнөд Солонгосын Засгийн газраас орон сууц, үл хөдлөхийн үнийг тогтворжуулах бодлого баримталж, хууль журамдаа өөрчлөлт оруулж эхэлсэн юм.

Эх сурвалж: The Korea Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж