Байден сонгогдвол дөрвөн жилээ дуусгаж чадах эсэхэд хүмүүс эргэлзэж байна

Хуучирсан мэдээ: 2020.08.11-нд нийтлэгдсэн

Байден сонгогдвол дөрвөн жилээ дуусгаж чадах эсэхэд хүмүүс эргэлзэж байна

Байден сонгогдвол дөрвөн жилээ дуусгаж чадах эсэхэд хүмүүс эргэлзэж байна

Сүүлийн үеийн санал асуулгын үр дүнгээс харахад ихэнх сонгогчид, тэр дундаа ардчилсан намынхны тал хувь нь арваннэгдүгээр сард хэрвээ Жо Байден Ерөнхийлөгчөөр сонгогдвол бүтэн дөрвөн жилийн засаглалаа бүрэн дуусгаж чадна гэж найдахгүй байгаа гэнэ.

Тухайлбал санал асуулгад оролцсон нийт сонгогчдын 59 хувь, ардчилсан намынхны 49 хувь нь өдгөө 77 настай Жо Байденийг ирэх дөрвөн жилийн турш улсыг удирдаж чадна гэдэгт эргэлзэж байгаа аж. Тус санал хураалтыг Расмуссен агентлаг зохион байгуулж, үр дүнг нь өчигдөр/2020.08.10/ нийтэлжээ.

Мөн түүнээс гадна Бүгд найрамдах намынхны 73 хувь, бие даагчдын 57 хувь нь Байдены дөрвөн жил дуусаагүй байхад дэд Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч болно хэмээн таамаглаж байгаа аж.

Энэхүү санал асуулгын үр дүн АНУ-ын хэд хэдэн Ерөнхийлөгчийн түүхийг эргэн сануулж байна. Жишээ нь хамгийн сүүлд 1974 онд Ричард Никсон Ерөнхийлөгч байх хугацаагаа дуусгаж чадалгүй огцорч, АНУ өөр ерөнхийлөгчтэй болж байсан юм. Түүнээс өмнө гэвэл 1963 онд Жон Ф.Кеннеди буудуулж нас барж байсан билээ. Мөн 1945 онд Франклин Д.Рузвельт ерөнхийлөгчийн хугацаагаа дуусгаж чадалгүй нас эцэслэж байсан юм.

Уг санал асуулгын үр дүнгээс улбаалаад Жо Байден дэд Ерөнхийлөгчөөрөө хэнийг сонгох бол гэдэг асуудал хүмүүсийн сонирхлыг улам ихээр татах болов. Тэрбээр өмнө нь дэд Ерөнхийлөгчөөрөө эмэгтэй хүн сонгоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан бөгөөд Ардчилсан намын зүгээс тэр эмэгтэй хүн нь хар арьстай байвал бүр сайн хэмээн ятгаж буй билээ.

Мөн санал асуулгын үр дүнг харахад Байдений сэтгэцийн болон биеийн эрүүл мэндэд маш олон америкчууд эргэлзэж буй бололтой.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж