Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан өнөөдөр /2020.08.11/ Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2020 оны төсвийн тодотголын төсөлтэй танилцан санал солилцлоо.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа болон Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж, Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ц.Батбаатар холбогдох албан тушаалтнууд оролцов.
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат 2020 оны төсвийн тодотголын төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа Коронавируст халдвар /КОВИД–19/-ын цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийг дэмжиж, эдийн засгийн идэвхжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах чиглэсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлэх, мөн цар тахлын эсрдэлээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай санхүүжилтийг тэргүүн ээлжинд шийдвэрлэх, эскпортыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх, иргэд бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цахим болгох замаар төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжүүлэх гэсэн таван үндсэн зарчмыг баримтлахаар болсныг тодотгож байлаа.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад 2020 оны төсвийн тодотгол чиглэгдэхийг анхааруулав. Манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн нэг болох зэсийн үнэ КОВИД-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор огцом унасан ч сүүлийн үед үнэ аажмаар сэргэж байна. Ялангуяа алтны үнэ ханш өсч, сүүлийн 20 жилд тохиож байгаагүйгээр таатай боломж гарч байна. Иймд уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнийн өсөлт, бензин шатахууны үнийн бууралтыг ашиглан экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, төсвийн алдагдлыг бууруулах, төсөвт байгууллагын урсгал зардлыг танахын зэрэгцээ төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардалд дүн шинжилгээ хийж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх арга хэмжээг төсвийн тодотголд тусгах шаардлагатай талаар тодорхой үүрэг, чиглэл өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Зочин 2020-08-11 49.0.212.4
За энэ чинь энд тэндхийн хулгайч нарын нам нийлж сэм хуйвалдаж байх үеийн фото юу
Зочин 2020-08-11 89.238.178.198
bolovsroliin yamnii tusvuus iddeg Sanjaakhuu gj ene nuhur yu hiijiigaan. no toi garuud tsuglaj dee
Зочин 2020-08-11 51.91.18.131
baahan tatvar nemsen, tusviin hurungu idsen, tetgever nas nemsen, zardal hurungu hasaj uurtuu avdag, turiin bainknaas duu nartaa zeel ugudug Ganbaa ahaa ta goy shuu
Зочин 2020-08-11 82.102.16.174
gazar daaahgui bayan ganbat gj ene dee. udahgui J.erdenebatiin araas ochinoo ene.
Зочин 2020-08-11 91.134.2.190
choijilsurend 35 terbumiin tatvariin butsaan olgolt ugudug ganbat baisaar l baigaamuu? aaviind orchooguimuu
Зочин 2020-08-11 82.102.16.174
Сангийн ямны ганбат гэж олон жил төсвөөс идэж бйагаа нөхөр дөө. нэг л өдөр гэрээс нь хэдэн зуун тэрбум гарах вий. дүү нар нь хэнтийн бүх тендерийг авчихсан бан лээ
Зочин 2020-08-11 89.238.178.198
ganbat ba tuunii suganii usnuud tusuv sanhuug hutgaj duuslaa doo huurhii. achigdah udur ni udahguieee
Зочин 2020-08-11 91.134.2.190
Sangiin yamnii buduun ganbat buduun buduun yarij buduun buduun idseer l bgaa umuu. Udahgui hiisen uiliinhee laig uureh hun dee