Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа | News.MN

Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

БНЧУ болон зүүн Европын зарим орноос иргэдээ татан авах Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөө өглөө 06:06 цагт хуваарийн дагуу Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийгдэж буй тус нислэгээр 250 иргэн эх орондоо ирж байгаа юм. Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар 192 иргэн ирж байгаа бол Чех, Унгар, Австри, Польш улсуудаас бага насны хүүхэдтэй гэр бүл-21, эрүүл мэндийн шалтгаантай-3, ахмад настан-4, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 32 иргэн ийнхүү ирж байгаа юм.

Тус онгоцоор ирсэн иргэдийг “Наранбулаг”, “Майсон”, “Холидей”, “Хавана” зочид буудлууд, “Багабаян” энхийн төлөө цогцолбор, “Синдүра-Мед” эмнэлэгт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-11 217.138.216.4

Чехийн тал 192 хvний онгоц, тусгаарлах байрных нь зардлыг дааж авчирч егч байгаа! Баярлалаа Чех улсад. Доор бичсэн хvнд, энэ хvмvvc Монголдоо ирэх эрхтэй Монгол хvмvvc! Вирустэй хvн байхгvй ч юмуу, яаж мэдсэн юм? Вирустэй байсан ч эмчилчихнэ! Танай vр хvvxэд вирустэй байж магад гээд гадаа тоглоод гэртээ орох гэхэд нь бvрмесен хаалгаа тvгжих vv?

Avatar

иргэн 2020-08-11 202.179.27.210

бөөн Вирус тээгчид орж ирлээ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж