Covid-19: Халдвар авсан хүний тоо 20 саяд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2020.08.11-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: Халдвар авсан хүний тоо 20 саяд хүрлээ

Covid-19: Халдвар авсан хүний тоо 20 саяд хүрлээ

Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн Covid-19 цар тахлаар өвчилсөн хүний тоо дэлхий дахинаа 20 саяд хүрлээ. Харин уг өвчний улмаас нас барагсдын тоо 750 мянга болоход ойрхон байгаа тухай АНУ-ын Жон Хопкинсийн их сургууль мэдээлжээ. Коронавирусийн хамгийн анхны тохиолдол Хятад улсад 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр бүртгэгдсэн бол үүнээс гурван сарын дараа халдвар авсан хүний тоо гурван саяд хүрсэн. Гэтэл дахин гурван сарын дараа коронавирусийн халдвар авсан хүний тоо 10 сая хүрсэн бол үүнээс ердөө 42 хоногийн дотор энэ тоо хоёр дахин нэмэгдэж 20 саяд хүрээд байгаа нь энэ юм. Энэ тоо баримт цар тахал дэлхий дахинаа хэрхэн хурдацтай тархаж байгааг харуулж байна.

Одоогийн байдлаар Латин Америк, Карибийн тэнгис орчмын улс орнууд цар тахлын голомт болоод байгаа ба Азийн улсуудад халдвар дахин идэвхжээд байна. АНУ-д таван сая гаруй хүн коронавирусийн халдвар авч 160 мянган хүн нас бараад буй бол Бразилд гурван сая хүн халдвар авч, 100 мянган хүн нас баржээ. Харин халдвар авсан хүний тоогоор гуравт жагсч буй Энэтхэг улсын хувьд хоёр сая гаруй хүн халдвар авч, 46 мянган хүн нас барсан байна.

Энэтхэг улсын хувьд нас баралтын түвшин бусад халдварын тохиолдол өндөр улсуудтай харьцуулахад бага байгаа юм. Тус улсад 100 мянган хүн тутамд гурван нас баралт бүртгэгдээд байгаа бол 300 гаруй мянган тохиолдол бүртгэгдсэн Их Британид 100 мянган хүн тутмын 67 нь коронавирусийн улмаас нас баржээ. Өнгөрсөн долоо хоногт Испанид хоногт илрэх шинэ тохиолдлын тоо огцом өсч, баасан гаригт 4,507 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь зургадугаар сард хорио цээрийн дэглэмийг суллахаас өмнө ажиглагдаагүй өндөр үзүүлэлт болов.

Коронавирусийн халдвараар өндөр настай, хууч суурь өвчтэй хүмүүс ихэвчлэн өвчилж, нас барах эрсдэл өндөр байсан бол сүүлийн үед өсвөр үе, залуучуудын дунд ч халдвар эрчимтэй тархаж буйг ДЭМБ-аас анхааруулж байна. Тус байгууллага Шинэ Зеланд болон Төв Африкийн Руанда улсын цар тахалтай тэмцэж буй хүчин чармайлтыг дэлхийд жишиг болохуйц гэж сайшаажээ. Шинэ Зеландын хувьд сүүлийн 100 хоногийн турш нэг ч шинэ халдвар бүртгэгдээгүй бол Руанда улсын хувьд оношилгоог ард иргэддээ үнэгүй хийж, халдвар авсан хүмүүстэй харьцсан бүх хүнийг хурдан шуурхай олж илрүүлэн оношилж байгаа аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж