УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа | News.MN

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2020.08.10/ АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд элчин сайд М.Клечески УИХ-ын даргаар дахин сонгогдож, ажлаа үргэлжлүүлэх болсонд баяр хүргэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж  Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд “Ковид-19” цар тахлаас үл хамааран идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэсэн юм.

АНУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (USAID) манай улсад үйл ажиллагаагаа сэргээж, Улаанбаатар дахь ЭСЯ-нд USAID-ийн төлөөлөгч дахин томилогдсонд баяртай байна. Тус байгууллага нь манай улсыг шилжилтийн үеэс нь эхлэн тууштай дэмжиж ирсэнд Монголын төр засаг, ард түмэн талархалтай байдаг хэмээлээ.  Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн сард  Говийн аймгуудад өрнөж буй үндэсний төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцаад ирсэн талаар болон уг төслийн үр ашгийн талаар мэдээлэл өгч, санал солилцсон юм.  АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.Клечески гуравдагч хөршийн хувьд экспортыг нэмэгдүүлэх энэхүү томоохон бүтээн байгуулалтад олон талаар дэмжин ажиллахыг хичээх болно гэлээ.

Элчин сайд М.Клечески зэс хайлуулах үйлдвэр барих, ногоон хүлэмж байгуулах зэрэг томоохон төслүүдэд хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.  Мөн үүнээс гадна  АНУ-ын Засгийн газар нь иргэний нийгэм, улс төрийн үйл явц дахь залуучууд, эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог бэхжүүлэх  “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөр албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн талаар дурдлаа.  УИХ-ын дарга улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг онцолсон юм.

8-р сарын 17-нд ээлжит бус чуулган хуралдаж төсвийн тодотгол болон  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн болон нутгийн удирдлагын тогтолцооны асуудлын талаар санал солилцсон юм. Үүнтэй холбоотой хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд дэмжин ажиллахыг хүслээ.  Мөн УИХ-ын гишүүн, АБГББ-ын хорооны дарга Б.Баттөмөр уг уулзалтад байлцлаа.  8 дахь удаагийн Парламент банк санхүүгийн салбарт реформ хийх зорилттой ажиллаж байна гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: УИХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж