Прага-Улаанбаатар нислэгээр 250 иргэн эх орондоо ирлээ | News.MN

Прага-Улаанбаатар нислэгээр 250 иргэн эх орондоо ирлээ

Прага-Улаанбаатар нислэгээр 250 иргэн эх орондоо ирлээ

Прага-Улаанбаатар нислэгээр 250 иргэн эх орондоо ирлээ

Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр өглөө 06:05 цагт Улаанбаатар хотод газардлаа.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэг, БНЧУ-ын Засгийн газар, Европын Холбооны санхүүжилтээр хийгдсэн уг нислэгээр БНЧУ болон зүүн Европын орнуудаас 250 иргэн эх орондоо ирэв.

Шинэ коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нутаг буцах хүсэлтэй иргэдээ гадаадаас бүрэн татан авах хүртэлх хугацаанд нөхцөл байдал нь хүндэрсэн, санхүүгийн хүндрэлд орсон тусламж шаардлагатай иргэдийг тодорхойлох, тэдгээрт дэмжлэг үзүүлэх ажлыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын туршлагад тулгуурлан хамтран зохион байгуулах саналыг Гадаад харилцааны яамны зүгээс 2020 оны дөрөвдүгээр сард анх тавьж байсан бөгөөд энэ удаагийн нислэгээр ирсэн 192 иргэний нислэгийн болон тусгаарлах байрны зардлыг тус байгууллага бүрэн хариуцаж байгаа болно.

Өнгөрсөн хугацаанд үйлдэгдсэн тусгай үүргийн нислэгүүдээр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр 27 монгол иргэнийг гадаадын бусад улсаас эх оронд нь авчирсан бөгөөд Гадаад харилцааны яам Истанбул дахь Ерөнхий консулын газраараа дамжуулан Турк улсад байгаа иргэддээ тусламж үзүүлэх ажлыг тус байгууллагын Истанбул дахь салбартай хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Дашрамд дурдахад 2020 онд Монгол Улс, БНЧУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд Прага-Улаанбаатар чиглэлийн энэ удаагийн нислэг нь Монгол, Чехийн хооронд зорчигч тээврийн анхны нислэг болсноороо онцлог юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-11 78.45.130.237

Thanks to Jiri Brodsky the chess player.

Avatar

nemo 2020-08-11 99.57.27.106

zugeer l hilee neeldee

Avatar

Зочин 2020-08-11 142.184.193.253

Uhsenii diplomat harilcaa. Heden mongolchuudiig tend bailgasnaas ongocnii hulsiin daagad ch gesen burdhan shug shiliin harya gesen chehuudiin uhaan bn.

Avatar

z 2020-08-11 202.55.191.130

yaxav de tegeed. xenii zardlaar ch baisan gertee irsen ni bol boloo shd

Avatar

Зочин 2020-08-11 122.201.31.176

Өөрсдөө ирье гэсэн гэсэн, харин ч бүх зардлы нь даагаад явууллаа болоо юм бишүү?! Хандлагаа өөрчил!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж