“Андлалын өргөө”-нд захиалга өгөөд андгай өргөж болно

Хуучирсан мэдээ: 2020.08.11-нд нийтлэгдсэн

“Андлалын өргөө”-нд захиалга өгөөд андгай өргөж болно

“Андлалын өргөө”-нд захиалга өгөөд андгай өргөж болно

Түүхэн аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Батноров сумандХүлэг баатар Боорчийн Андлалын өргөө" цогцолбор баригдаж буй. Гэвч өнгөрөгч амралтын өдрүүдэд сошиал орчинд “Андлалын өргөө” хөшөөтэй холбоотой олны шүүмжүүд тасарсангүй. Иймээс Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргалтай утсаар холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.


-Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хэнтий аймагт  Засгийн газраас томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байгаа. Гэвч, энэхүү бүтээн байгуулалтад олон нийт сэтгэл дундуур байна.  “Андлалын өргөө”, "Их  хуралдай" цогцолборыг барилгын бус компани барьсан гэх юм. Энэ үнэн үү?

-Өнгөрөгч 2019 онд “Хос санаа” гэдэг компани тендерт шалгарч, барилгын ажлыг гүйцэтгэж байгаа. Энэ жил дэд бүтэц цахилгааны ажлыг нь хийнэ. Туслан гүйцэтгэгчээр бас нэг компани ажилладаг юм шиг байна лээ. Хэдийгээр Батноров сумын нутагт баригдаж байгаа боловч сумын Засаг дарга дээр ямар ч зураг төсөл нь ирээгүй. Захиалагч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам. Тиймээс миний бие яамны мэргэжилтэнтэй очиж уулзахад “Бид хяналт тавьж байгаа” гэсэн.

Уг нь энэ зун бариад дуусгах хугацаа байлаа. Бидний зүгээс саналаа холбогдох шатанд нь гаргаж, хурдан ажлаа дуусгахыг шаардаж байна. Ашиглалтад ороогүй барилгыг хүмүүс ирж үзээд хэл амны бай  болгох юм. Одоо хаалга үүднээсээ эхлээд эвдэрч байх шиг байна.

Түүх дурсгалтай уялдуулан Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүний дагуу Л.Оюун-Эрдэнэ сайдын санаачлагаар барьж байгаа. Даанч энэ сайхан санаачлагыг нь гүйцэтгэж буй компаниуд нь хариуцлага алдаж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тендер зарлахад ганцхан л компани шалгарна. Барилгын эрхтэй компани л барилга барина шүү дээ. Барилгыг дутуу барьснаас болж л ийм шүүмжлэл дагуулаад байгаа юм.

 – “Андлалын өргөө”-ний бүтээн байгуулалтад хоёр тэрбум төгрөг зарцуулсан гэсэн. Албаны хүмүүс бүтээн байгуулалт дуусах болоогүй гээд байна. Яг хэзээ ашиглалтад орох бол?

-Компанийн ажилчдын зүгээс “Энэ барилгыг зүгээр нэг блокоор барьчих ажил биш. Хийц нь их нарийн технологитой, бүх зүйлийг нь гараар хийдэг учраас үнэ өртөг нь өндөр байдаг юм” гэсэн тайлбар надад өгсөн. Уран барилгын хийцтэй. Бид энэ сайхан барилгаа ашиглалтад оруулчих юм сан гээд зохих газарт нь уламжлаад л ажиллаж байна.

Чингис хааны өв соёлын дэргэдэх “Андлалын өргөө”-ний эрдэмтдийн ажлын хэсэгт байгуулагдсан. Үүний дагуу хоёр удаа хуралдаж, өргөө дотор тавигдах бүтээл нь ямар байх, анд барилцахад ямар үг, үйлдэл хэлэх ёстой вэ гэдгийг судалгаан дээр үндэслэн хэлэлцсэн. Тэр ажлын хэсэг энэ өргөөг цаашид ямар менежментээр авч явах, хэрхэн зан үйл үйлдэх вэ гэдгийг шийдвэрлэнэ. Саяхан түүхчид очиж танилцах үеэр “Андлалын өргөөний зан үйл, ёслол нь их нарийн байх ёстой” гэдгийг хэлж байна лээ.

Одоо хоёр тэрбум төгрөгөөр “Андлалын өргөө”-ний барилга баригдаад буй. Энэ жил цахилгаан, дэд бүтцийг шийдэхэд улсын төсвөөс 600 сая төгрөгийг төсөвлөсөн. Үүнд гадна тохижилтын мөнгө нь тусгагдаагүй юм билээ. “Хос санаа” компанийн захиралтай уулзахад “Зөвхөн энэ барилгын ажлын явц хоёр тэрбум төгрөгөөр хийхээр тендерт шалгарсан. Гэхдээ бид хоёрын хооронд дутуу ажил хийгээд яах вэ гээд өөрсдийн хөрөнгөөр гадна талбайг хийнэ” гэж хэлсэн. Батноров суманд ирсэн хүн бүр гоё сэтгэлээр бодож ирэхээр дутуу барьсан барилгыг хараад сэтгэл дундуур байгаа байх. Одоо тохижилтын ажлуудыг хийчихвэл энэ намар ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа.

-Үзвэр үйлчилгээ байх болов уу, эсвэл ийм нэг шавар байшин баригдаад болоо юу?

-“Хүлэг Боорчи-Андлалын өргөө” цогцолборын загварыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, загвар зохион бүтээгч Д.Эрдэмбилэг гаргасан. Монгол туургатны эрчүүдийн эв нэгдэл, андгай өргөдөг өргөө гэсэн үг. Эрчүүд бие биедээ үнэнч нөхөрлөлийн андгай өргөж, хүндэтгэлтэй хандах, үл ойлголцлоо тайлах зан үйлийн өргөө байх юм.

Тэрнээс биш музей биш. Хуримын ордон шиг гэрчтэй. Сарын өмнөөс захиалгаа өгнө. Монгол 10 ханатай гэрийн диаметртай бөгөөд дотроо даамлын өрөө, бэлэг дурсгал, Батноров хийцийн алдартай уран дархчуудын бүтээлүүдээс бэлэглэх боломжтой.

-“Андлалын өргөө” ашиглалтад орсноор сум орон нутагт аялал жуулчлал хэрхэн хөгжих бол. Урьдчилсан тооцоо хийсэн болов уу?

-Эрчүүд хоорондоо андгай тангараг өргөхийн тулд билэгт сайн өдөр Сүхбаатар аймгийн Шилийн Богд руу их явцгаадаг. Хэнтий аймгаар дайран өнгөрч буй машины тоог нэг жил судлахад, 6000 гаруй машин явж байна. Тэр машинд дор хаяж таван хүн явна шүү дээ. Тэгж бодохоор нэлээд тоо гарна. Энэ бүх хүмүүс ууланд очиж хашгирч, сэтгэл хөөрлөөр явахгүйгээр утгаар нь бие биедээ бэлгээ гардуулж, үнэт цаасан дээр андлалын гэрээгээ байгуулж, гэр бүл нь баталгаажуулдаг болох юм.

Ингэснээр сум, орон нутгийг олон хүн зорьж ирнэ. Ганц Цагаан сарын шинийн 7-нд ирэх бус жилийн дөрвөн улиралд ирж, ёслол үйлдэх боломжтой. Монгол эрчүүд бие биедээ архи авч өгдөг бол “Андлалын өргөө”-нд бүс, аяга, дурсгалын зүйлсийг бие биедээ бэлэглэж болно. Нутгийн “Андгай” гээд сархад бий болсон. Бэлэг дурсгалын зүйлс нь хотын дэлгүүрүүдээр хүртэл зарагддаг болно. Батноров хийцийн алдартай уран дархчууд бүтээлээ зарж, амьдралаа залгуулна. Бид сайн талаас нь харж байгаа.

-Тэгвэл хэчнээн ажлын байр бий болох вэ?

-Бидний тооцооллоор 9-10 хүн “Андлалын өргөө”-нд ажиллана. Захирал, нарийн бичиг, хөтөч, үйлчилгээний ажилтан, манаач гээд ажлын байрууд бий болно. Дэргэд нь 100-150 хүний хүчин чадалтай зочид буудал барихаар төлөвлөж байгаа. Албан ёсны нээлтэн дээр  олны танил, нэр хүндтэй хүмүүс оролцож, андлалын гэрээ байгуулахыг ч үгүйсгэхгүй. Тиймээс сум орон нутгийн удирдлагын зүгээс албан ёсны нээлтийг нь маш сайхан хийх бодолтой байгаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
138
ТэнэглэлТэнэглэл
14
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж