Роналдо багаа солих уу ?

Хуучирсан мэдээ: 2020.08.11-нд нийтлэгдсэн

Роналдо багаа солих уу ?

Роналдо багаа солих уу ?

Италийн Сериэ-А лигийн Ювентус багт хүчин зүтгэж буй өнөө цагийн хөлбөмбөгийн хоёр ноён оргилын нэг Кристиано Роналдог багаа солино гэсэн шуум сүүлийн өдрүүдэд эрчимтэй гарч байна. Тодруулбал, түүний агент Хорхе Мендес ирэх долоо хоногт Португал улсын Лиссабон хотод зохион байгуулагдах УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтуудын үеэр Францын аваргууд болох ПСЖ багийн спортын албаны захирал Леонардотой уулзах болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналдогийн хувьд энэ улиралд гайхалтай байж багийнхаа төлөө 37 гоол оруулж, Ювентус багийн түүхэнд нэг улиралд хамгийн олон гоол оруулсан тоглогчоор шалгараад байсан боловч энэ нь УЕФА Аваргуудын лигийн шөвгийн 16-г давахад хангалтгүй байлаа. Өдгөө 35 настай түүний хувьд дахин Европын клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, том тэмцээн УЕФА Аваргуудын лигт түрүүлэхийг зорьж байгаа. Гэвч баг нь Лион багт хожигдон харамсалтайгаар хасагдсаны дараа Роналдо багаа солих талаар бодож эхэлсэн гэнэ. Харин Ювентус багийн захирал Андреа Агнелли өнгөрөгч долоо хоногт хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ бүх шуумыг няцааж “Би Кристиано Роналдог үлдэнэ гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байгаа. Түүнийг Францын баг руу явна гэдэг яриа хэдэн сарын өмнө гарсан. Энэ бол зүгээр л хуучирсан хэвлэл мэдээллийн арга заль шүү дээ. Роналдог Ювентус багийн гол багана хэвээр үлдэнэ гэдгийг би баттай хэлж чадна” хэмээжээ.

Цар тахлын дэгдэлтээс өмнө Роналдог ПСЖ багтай нэгдэхэд ойрхон байсан тухай Францын France Football сайт мэдээлсэн юм.

Ердөө хоёр улирлын өмнө Испанийн Реал Мадридаас 100 сая еврогоор худалдагдан ирж байсан Роналдогийн гэрээнд дахин хоёр улирлын хугацаа үлдсэн. Тэрбээр Ювентус багт өнгөрүүлсэн эхний улиралдаа 28, дараагийн улиралдаа 35 гоолыг тус тус оруулж гайхалтай тоглолт үзүүлж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж