Хоёр настнуудаа цоожлох уу, ажлаасаа гарах уу? | News.MN

Хоёр настнуудаа цоожлох уу, ажлаасаа гарах уу?

Хоёр настнуудаа цоожлох уу, ажлаасаа гарах уу?

Хоёр настнуудаа цоожлох уу, ажлаасаа гарах уу?

Намар болохоор л цоожтой хаалганы цаана үлдэх үү, цэцэрлэгт хүмүүжих үү гэдэг сонголттой нүүр тулдаг байсан багачуудаас өнөө жил хоёр настнууд шигшигдэв. 

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 2020-2021 хичээлийн жилд  хоёр настай 77 мянга 235 хүүхэд цэцэрлэгт элсэх эрхээ “хасуулав”.

Тэднийг цэцэрлэгт элсүүлэхгүй байх шийдвэрийг салбар яамнаас тайлбарлахдаа “Хоёр настай хүүхдүүдийн биеийн дархлаа сул, халдвар эсэргүүцэх чадвар сул байдаг учраас хүүхдүүдийн дунд өвчлөл их байдаг.  Хоёр настай нийт хүүхдүүдийн 60-70 хувь нь амьсгалын болон гэдэсний халдвараар өвчлөөд өвчин нь гайгүй болоод эргээд цэцэрлэгтээ ирэхэд дахин өвчлөх эрсдэлтэй. Энэ шийдвэр нь хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах боломж гэж харж байна. Хоёр настай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн ажилладаг албан газруудад хүүхдээ асрахад нь дэмжлэг үзүүлэх Засгийн газрын тогтоолыг яамнаас  хүргүүлнэ"  хэмээн мэдэгдсэн. Тодруулбал, хоёр настнуудыг улсын болон хувийн аль ч цэцэрлэгт элсүүлэхгүй гэсэн үг.

Монгол Улс коронавирусийн дэгдэлтийн улмаас   өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад хагас жил гаруй болж байна.  Энэ хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, гэртээ үлдсэн хүүхдүүдийг хамгаалахын тулд хоёр сар гаруй хугацаанд жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоод байсан юм. Албан байгууллагууд ч ихэнх нь бага насны хүүхэдтэй ажилчдаа цахим болон богиносгосон цагаар ажиллуулсан.

Тэгвэл хоёр сар гаруй үргэлжилсэн энэ арга хэмжээнд 30 гаруй мянган эцэг, эх хамрагдсан гэх судалгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргажээ. Тэгвэл энэ тоо цаашид өсөх магадлалтай байгаа юм.

Учир нь энэ жил ерөнхий боловсролын сургуулиуд хоёр өдөр хичээллэж, хоёр настныг цэцэрлэгт элсүүлэхгүй байх шийдвэр гарсан. Мөн 3-4 настнуудын 60 хувь нь л цэцэрлэгт хамрагдах боломжтой. Хүүхдүүд гэртээ  эцэг эхийн хараа хяналтад аюулгүй, эрсдэлгүй гэж байгаа боловч хэнээр хүүхдээ харуулж, өрхийн санхүүгээ дэмжих вэ гэдэг хүндхэн сонголтын өмнө ирээд байна. 

Харж хандах хүнгүй багачууд өөрөө өөрийгөө харж, хаалга хэзээ дуугарахыг хүлээх болчхоод байна.  Бас нэг хэсэг нь гэртээ түгжигдэнэ. Яах вэ, орон сууцад амьдардаг айлын хүүхдүүдийн хувьд тагт нь хаалттай, цахилгааны залгуур, индүү, угаалгын автомат машин зэргээр тоглочихгүй бол байгаад л байх биз. Харин гэр хороололд аж төрдөг айлын хувьд сэтгэл түгшээх зовлон олон бий. Шүдэнзээр тоглож гал алдахаас өгсүүлээд зуух, халуун тогоондоо түлэгдчих гээд зовлон их.  Ямартай  ч өмнөх журмын адил эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох, ажлын цагыг багасгах, гэрээр ажиллах нөхцөл бүрдэх боломжтой эсэх талаар холбогдох газрууд зөвшилцөж байгаа аж. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхэд 20 хоногийн хугацаа үлдсэн байна. Хичээлийн шинэ жилтэй уралдан бага насны хүүхдүүдийн хараа хяналтын талаарх шийдвэр, журмууд эхнээсээ тодорхой болох биз ээ.

Тодруулж хэлбэл, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хоёр настантай эцэг, эхэд ядаж төрийн байгууллага нь ажлаа хийх боломжоор хэрхэн хангах вэ гэдгийг тодорхой болгохгүй бол хүүхдээ харахын тулд ажлаасаа чөлөө авах уу, аль эсвэл бүрмөсөн гарах уу, эсвэл бүр цоожлоод ажлаа хийх үү гэдэг хэцүүхэн сонголттой тулаад байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-11 66.181.161.22

Улсаас залуу гэр бүлүүдээ зайлуулах бодлого явагдаад байгаамуу?!?
-Түрээсийн байр нь хүүхэдтэй хүн авахгүй эсвэл олон сараар төлцгөө гэж халаглана
-Ажил хийе гэхээр нялх хүүхэдтэй хүн ажилд авахгүй гэнэ
-Арай гэж цэцэрлэгт орох нас нь болохоор 2 настанг авахгүй гэнэ
Арга ядаад хувийхд нь өгөе гэхээр хувийхийг торгоно гээд 2 настантай залуу гэр бүлүүд чинь ажилгүй орлогогүй яаж амьдрахын бээ цалин гээд өгөөд байгаа 50,000-раа өөрсдөө 1 сар эсвэл амьдраад үз!!!

Avatar

Зочин 2020-08-11 203.91.115.54

Gants toriin baiguullaga ch bish huviin baiguullagat ajildag humuust tsalintai choloo erdoo ogogui ajilaa hiiseer l bg gargasan shiidweree ergej 1haraasai DAA Tor zasag mini

Avatar

Туяа 2020-08-11 202.126.89.89

Шиыдвэрээ нэг эргэж хардаа сайдаа ажилтай хүмүүс хүүхдэа яахуу багш нар бас баына зээлтэй оюутантай хүмүүс ажилдаа орохгүй бол хэцүү л байхдаа

Avatar

Насаа 2020-08-11 202.126.89.89

Яслийн анги тай болмаар баыгаам даа урьд ясли гээд болоод л байсан шүү дээ

Avatar

Xongorzul 2020-08-11 66.181.161.127

Tiin shde ydach uls ni awaxgvi bol yarishil ni awax xeregtei shde yag xogchix gej bgaa xvvxedvvdiig gert ni xorioxoor yax bilee

Avatar

Зочин 2020-08-11 66.181.186.16

н**ш шиг шийдвэрээ эргэж хараач

Avatar

Зочин 2020-08-11 64.119.20.127

45 хоногтойдоо л

Avatar

халамж 2020-08-11 80.110.118.212

Цэцэрлэг гэхээс илүү 2 настанд эцэг эхийн халамж хэрэгтэй.Яаж ийм байгаад 3 нас хүртэл өсгөсөн дээрдээ

Avatar

Dd 2020-08-11 66.181.180.161

emee uvuu nar uned oroh tsagaar..

Avatar

Зочин 2020-08-11 203.91.114.244

манайд хангалттай цалин авдаг хүн хэд байгаа билээ, улс хүмүүстээ ядаж дундаж цалинг тийм хангалттай өгч чаддаг билүү. Хүүхдээ 3 нас хүртэл нь хараад, нөхөртэй бол нөхрөөрөө тэжээлгэнэ. Байхгүй бол аав ээж, ах дүүгээрээ, бүр байхгүй бол одоо мэдэхгүй, хүмүүс яаж амьдраад байдаг юм?

Avatar

Зочин 2020-08-11 202.131.245.243

Урьдын цагт ясли гэж 45 хоногтойгоос 3 хүртэл настай хүүхдүүдийг хардаг газар байсныг ардчилал гарч ирээд устгачихсан юм. Цэцэрлэгт 3-8 настай хүүхдийг авдаг байлаа. Э.БУРАМнаад асуултаа элбэгдоржоос асуу. Тэр олон ясли одоо хаана байна?

Avatar

Зочин 2020-08-11 202.126.89.27

Ямар ядаргаатай юм бэ, бүх асуудлаа улсаар шийдүүлнээ, хүүхэд бүрт 100000 өгч байгаа ш дээ, тэгээд одоо бас нялх хүүхдийг нь улс харж өгөх естой болчлоо ш дээ, энэ хүүрнүүдийн ххүхдүүдийг улс үнэгүй харж хооллох үүрэгтэй юм уу хаашаа юм, хогийн архичингууд ямар олон хүүхэд гаргадаг юм бэ

Avatar

aaw 2020-08-11 203.91.115.51

h*** chi Huwiin ulsiin tsetserleguud awahgui gher yaj ajlaa hiihiin mangar n**** ve

Avatar

Hfhdh 2020-08-11 66.181.178.148

Xutsn biz bugd arxi uugad bgamu ugasa ogdog bas ni bolchod bxd ingd yalgwarlax ni zow yumu. Xunii amidraliig medxgu bj iluu xutsdga bolioch

Avatar

Hiree medej zulzagala! 2020-08-11 203.91.115.45

Ersdelee tootsoj zulzagala!

Avatar

Hrhdh 2020-08-11 66.181.178.148

Xogiin niigemd xuuxd toruulsnixe toloo ta nar shg nowshnuudar chichluulj amidralaa zaalgax boloogu shu

Avatar

иргзн 2020-08-11 202.179.27.210

яасан Сүртэй юм Хүний өмнөөс хүүхэд төрүүлчихсэн юм шиг дандаа Гоншигноцгоож байх юм, нэг л их ажил төрөлтөй Улс, эсвэл нас өндөр болсон Ээж аавыгаа Дарамталж Хүүхдээ харуулаад зохицуулж чадахгүй байх байсан юм бол Яах гэж Хүүхэд төрүүлдэг Новшнууд уу, жилийн жилд нэг л их Хүүхэд төрүүлж Ялархсан улс байх юм,

Avatar

SS 2020-08-11 66.181.168.8

ich gunzeer ooboo aas ats min

Avatar

asd 2020-08-11 112.72.8.174

Mongold 2uulaa hodolmor erhlehgui bol neg hunii tsalingaar amidrahad hetsuushude. Ovoo emee ni haraad ogoh bolomjgui humuus zondoo bga tsetserleg avahgui gd bhd yahbe oor?

Avatar

Зочин 2020-08-11 202.179.21.244

Нялх хүүхэд шоронгийн хоригдлоос долоон доор байх ёстой гэж үү?
Шоронгийн хоригдолд зориулж асар их хөрөнгө байшин барилга барьж, олон тэрбум мөнгө санхүү зарцуулж, маш их хоол, унд өгч, тэднийг хичнээн олон хуягаар харуулж байгаа гэж бодноо арай дэндүү юмаа.
Монгол улсыг ирээдүйд авч явах иргэдийн эрхийг ингэж хөсөр хаяж болмооргүй санагдаж байна шүү.

Avatar

Зочин 2020-08-11 202.9.46.158

Ажлаасаа гарсан нь дээрдээ. Цэцэрлэгт ер нь бол хүүхдийн хүмүүжилд муу. багаасаа хүүхэд стресст ордог.

Avatar

Жирийн нэгэн. 2020-08-11 43.228.130.231

Яана даа. Хаана хаанаа л зовлон байна . Энэ верус ядаж өвөл дуусмагц намжсан байвал хүүхдүүдээ цэцэрлэгт нь өгөхсөн. Үнэндээ тухайн тэр айл өрхийн амьдралыг яг бодоод үзэхэд бухимдахаас өөр аргагүй шүү. Энэ цаг үе биднээс мэдэх мэдэхгүй, чадах чадахгүй олон зүйлийг шаардах юм байна шүү.

Avatar

ТЭНГЭР БӨӨ 2020-08-11 37.120.148.90

ӨӨРСДӨӨ ДУРТАЙДАА ГАРГАСАН ХҮҮХДЭЭ 3ХҮРТЭЛ ӨСГӨЖ ЧАДАХГҮЙ БОЛ ҮХСНЭЭ ХИЙЖ ГАРГАСАН ЮМ? ДЭЛХИЙ ДАЯААРАА Л 3ТАЙ ЭХЭЛЖ АВЧ БАЙНА МОНГОЛ ХАРИН Ч 3ХҮРТЭЛ ХҮҮХЭД ХАРСНЫ МӨНГӨ ХҮҮХДИЙН МӨНГӨ ӨГЧ БАЙНА. ДЭЛХИЙН УЛСУУДЫН80% УЛСЫН 1ЦЭЦЭРЛЭГ БАХГҮЙ БҮГД ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХУВИЙНХАА МӨНГӨӨР ӨГЧ БАЙНА, ТЭГЭЭД 2НАСТАЙ ХҮҮХДИЙН ШЭЭС БААС УЙЛАХЫГ ГАНЦ БАГШ ДИЙЛЭХ Ч ҮГҮЙ ДАВАРСАН АЛТАН ЗАГАСНЫ ЭМГЭНЭҮҮДЭЭ

Avatar

zochin 2020-08-11 203.91.115.244

Хүүхдэд л хэрэгтэй шийд

Avatar

Зочин 2020-08-11 202.9.46.151

Иймэрхүү асуудлуудаа шийдэхгүйгээр хүн амаа өсгөх бодлого явуулсны үр дүн шүү дээ. Олуулаа болцгооё оо гээд л Элбэгдорж дөвчигнөөд байсан. Сургууль цэцэрлэг хүрэлцэх бил үү, хүүхдийн мөнгө, эмнэлгээ яах билээ гэж тооцоолсон нэг ч хүн алга. Дээрээс нь тэнэг оркууд нь баячуудыг дуурайж одонгийн хүүхэд гаргана гэж хөөрцөглөх юм. Өндөр хөгжсжн оронд энэ бүгдийг тооцоолж хүүхэд гаргадаг юм. Дор хаяж сургуульд ортол нь хүүхдээ харна, эсвэл хүүхэд асрагчийн хөлсийг төлж чадна гэж.

Avatar

Зочин 2020-08-11 202.179.21.200

emee ovoo naryg orgoj avaachee. emee eej nar haana bn???

Avatar

Зочин 2020-08-11 212.103.48.142

яахав хүүхдээ хамгаалаад явуулахгүй байх нь энэ цаг үед нь зөв байж болно. 2 настануудаа яах вэ гэсэн гарц гаргалгааг хийж өгөх хэрэгтэй шдээ. Хэдхэн хүүхдийн асуудал биш хичнээн мянган хүүхдийн асуудал шүү дээ. Бүгд хүүхэд харах хамаатан садан, эсвэл харах хүн хөлслөх эдийн засгийн боломж үгүй шүү!

Avatar

зочин 2020-08-11 202.170.80.25

Одоогын нөхцөл байдалд цалинтай чөлөө битгий хэл цалингүй чөлөө өгөх газар ч олдохгүй ш дээ. шууд л ажлаа өг гэх байх. 2настангаа яах вэ гээд л гайхаж л байна. ах эгчийг нь сургуульд нь зөөнө, дүүг нь харна гээд бараг 2лаа ажил хийхгүй гэртээ байхаар болчихоод байх юм.

Avatar

Зочин 2020-08-11 150.129.142.39

Хүний төлөө хүүхэд гаргасан юм шиг битгий даварцгаа. Өөрсдөө яаж хийгээд л аргалаад хүүхдээ өсгөх хэрэгтэй. Монголчууд шиг эрхээрээ хатсан ард түмэн дэлхий дээр алга. Даварна даварна гэхэд ингэж даварч болхгуй. Өсгөж чадахгуй юм яах гэж хүүхэд гаргадаг байна..

Avatar

1 2020-08-11 202.5.202.132

жинхнээсээ амьдрал баян л гэе дээ хүүхэдтэй байхын жаргал сайхан, бас хүүхэд өсгөж, хүүхдээ хоолтой байлгах их өндөр хариуцлага, хариуцлагаа биелүүлэхийн тулд ажиллах, ажиллангаа хүүхэдээ яаж анхаарах билээ гэдэг их том асуудал даа. яах гэж хүүхэд гаргасан юм бэ гээд боломжтойгоо хүлээх, гэр бүл төлөвлөх гэдэг өнөөгийн монголд хэцүү, хамтдаа өсч хөгжихөөс өөр аргагүй

Avatar

зочин 2020-08-11 202.21.116.5

Харин ч монгол шиг хүүхдэд ээлгүй төртэй, орчинтой, адгууслаг хүмүүстэй улс цөөхөн шүү. Монголчуудыг ийм болгож чадлаа тэд.

Avatar

Зочин 2020-08-11 64.119.23.89

Yadaj baihad holsnii bicheech trolluud ni sejig goojmoor zuil bichih yum. Iin hogiin shiidveriig oyunii hoosroliin gun gunzgii yoriold unasan nuhduud gargana shuu dee. helehch ug alga. Suuliin ued iimerhuu ul buteh shiidveruuded dasaj dee bid ch kkk

Avatar

Зочин 2020-08-11 59.153.113.148

хуулиал дага. 3 нас хүртэл хүүхдээ асрах хуультай биз дээ. бас

Avatar

ИРГЭН 2020-08-11 202.126.90.91

ЁСТОЙ ТЭНЭГ ШИЙДВЭР…. ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА ДАА

Avatar

ИРГЭН 2020-08-11 202.131.238.98

ИМЙ Л ДҮФФ Ш Э ТА НАРЫН СОНГОРСОН ЗАСАГ ТӨР

Avatar

ээж 2020-08-11 103.80.210.229

үнэн 2 настай хүүхдийг яа гээ вэ тэнэг шийдвэр шүү хэн нь ингэж бодож олдог байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж