Задарсан нь Туул голын гольдролыг өөрчлөн, Дархан цаазат Богд уулыг сэндийчин барилга барьж байхад газар ашиглах эрхийг нь цуцалж чаддаггүй хэрнээ ядарсан иргэд нь зуслангийн зориулалтаар авсан газартаа шон ч хатгаж чадаагүй суутал Газрын тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр хураах нь. Монголын төр ядарсанд хатуу, задарсанд зусарч гэж үг аргагүй үнэн юм.
Саяхан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Газрын алба Ар гүнтэд зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байсан 306 иргэний 685 айлын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгохоо мэдэгдэв. Газрын төлбөрөө төлөөгүй, газраа хашаалаагүй нь хураах үндэслэл болжээ.
Газраа хураалгах иргэдийн хувьд “Төлбөрөө төлөөгүй минь алдаа. Гэхдээ газрыг хураахаас өмнө сануулж, үлдээх боломжоор хангасан бол…” гэцгээн харуусаж сууна.
Сонгууль зарлагдахад “Та аль намд саналаа өгөх вэ” гэж хороо, хорины хэсгийн байцаагчаараа дамжуулж, үг дайдаг хэрнээ иргэнийхээ ганц хөрөнгө болох газрыг нь хураах гэж байж, өмнө нь сануулдаггүй нь тун хорон.
Газар бол улсын үндэс. Наанадаж иргэд нь газраа өмчилж, эзэмшиж, ашиглаж байж, эдийн засгийн эргэлтэд орно, цаашлаад улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа хангагдана.
Харамсалтай нь, Газрын тухай хууль, Газар эзэмших журам нь иргэнийхээ эсрэг гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Эзэмшсэн газартаа хоёр жилийн хугацаанд хашаа бариагүй, газрын төлбөр төлөөгүй бол шууд хураах үндэслэл болдог. Хууль, журам нь ийм харгис тул Газрын албанынхныг ч буруутгах боломжгүй, тэд ажлаа л хийж буй нь энэ.
Уг нь иргэнээ, улсаа боддог төртэй байсан бол УИХ-аар Газар өмчлөлийн тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгахдаа л иргэдээсээ газрыг нь булаасаар ирсэн зарим заалтыг зөөллөх боломж байв, гачлантай нь хуруугаа ч хөдөлгөөгүй.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ч “Хашаа хатгаагүй бол эзэмшлийн газрыг нь хураах” гэсэн хахир журам гаргаж, нэрмээс болох ёсгүй байв.
Учир нь Тээврийн хэрэгслийн албан журмын даатгалын тухай хууль, Авто зам ашигласны төлбөрийн тухай хуулиар жолооч бүр жил тутамд татвар төлдөг. Татвараа цаг хугацаандаа төлөхгүй бол торгох арга хэмжээ авах, тээврийн хэрэгслийг нь хөдөлгөөнд оруулахгүй байх зэрэг зохицуулалт бий. Түүний нэгэн адил Газрын тухай хуулиа мөрдөж, төлбөрөө хийгээгүй бол эхлээд сануулдаг, заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй нөхцөлд гомдуузай гээд газар эзэмшлийнх нь гэрчилгээг хүчингүй болгодог байсан бол тэр их хэл ам дагуулахгүй л болов уу. Иргэдийн зарим нь шүүхдэх сураг ч сонсогдож л байна.
Газрын албаныханд ч эзэмших эрхийн цуцлалтыг дагаад их ажил ундрах шинжтэй. Учир нь 685 газар эзэмшлийн гэрчилгээ хүчингүй болгосон дуулианаар дараагийн ээлжийн хүмүүс дугаарлахаар зэхэж байна. Хоёр жилийн дараа харин юу болох бол… Газар эзэмших эрх олгосноо цуцлаад л сууж байх вий.
Монгол Улсын иргэдийн хэдэн хувь нь газраа өмчилж авав, хэд нь газар эзэмшиж байгаа вэ гэдэг статистик мэдээ сонирхвол хоёр жилийн өмнө буюу 2018 онд нийслэлийн 1,3 сая иргэнээс 14 хувь нь, улсын хэмжээнд газар өмчлөл ердөө 13 хувьтай байжээ.
Харин газар эзэмшлийн тухайд статистик мэдээлэл алга.
Ер нь газар эзэмших эрхийг цуцлах нь төрийн нэг ёсны иргэдээсээ мөнгө саах арга хэрэгсэл нь болж хувираа юу гэмээр дүр зураг харагдах.
Нийслэлийн төсөвт газрын төлбөрөөр төдий хэмжээний орлого төвлөрүүлнэ гэдэг үүрэг авдаг. Тэр нь биелэхгүй болонгуут ядарсан иргэдийнхээ газрыг “дээрмдэх” ажил руу ордог байж мэдэхээр байна.
Газрын тухай хууль хүн бүрт тэгш хатуу үйлчлээд байна уу гэхээр бас үгүй. Хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэйд нь үйлчилдэггүй.
Туул голын гольдролыг өөрчлөөд шугуйг нь тас хяргаад барилга барьчихаад байхад зөвшөөрлийг нь цуцалж чаддаггүй. Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалтын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авсан этгээд зориулалтаа өөрчлөөд хаус босгочихсон байхад мөн л хууль үйлчилдэггүй. Албаныхан нь “Өчнөөн тэрбум төгрөг зарцуулаад барьчихсан барилгыг нь нураалтай биш дээ” гэх зүйл яриад хамгаалаад зогсож байдаг.
Хоёр жилийн өмнө “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн эзэмшил талбайгаас газар хумсалсан эрхтэн дархтнуудын газрыг буцааж авах тухай яриа Засгийн газрын түвшинд яригдаж, дуулиан тарьсан ч нам дарагдсан. "Найрамдал" зуслан нь нийт 5220 га газартай байсан ч 100 гаруй аж ахуйн нэгж, иргэнд хууль зөрчин газрыг нь олгосноос 1220 га болтлоо багассан байдаг.
Хэвлэлийнхэн тухайн үед хэн, хэн хүүхдийн газрыг булаав гэдэг мэдээлэл олох зорилгоор нийслэлийн Газрын албаныхныг эргүүлдсэн ч ил болгоогүй хав дарсан. Хожим нь 20 гаруй аж ахуйн нэгж, иргэнд олгогдсон байсан газрын зөвшөөрлийг цуцалсан гэдэг мэдээллээс өөр зүйлийг яриагүй.
Харин ядарсан ардын газар эзэмшлийн гэрчилгээг хүчингүй болгох жагсаалт сонины дөрвөн нүүр дамнаад гарсан байдаг шүү.
Ийм хоёр нүүртэй байдгаа л төр больчих хэрэгтэй.
Л.ОЮУ
Зочин 2020-08-11 5.36.11.132
Sain bnu mongolchuuddaa ene odriin mend hurgey! Bi amidarldaa 1 udaa lagariin gazar hudaldaj avsan yum. Za tegeed avsan gazriin maani horsh ail daramtlaad boon yum bolson. tegsen Gazriin albani ah hurgen huu geed niileed avaad zardag yum baih chin lee. Arai denduu guilagchin mortloo hulgaach setgelgeeneesee hezee salana daa. Mongol hun erhee edelmeer baih yum. Yag unenedee gadaadad amidarhad hun bolson erhee edelj baih jisheetei! Mongoldoo ireed buh torliin daramt stress booj havchij 1 yum bute
эгэл ард 2020-08-11 202.9.46.98
хураасан нь зөв л дөө. бүх газрыг тухайн болон нийслэлийн газрын даамал нэртэй захирлууд л нэр дээрээ дүр төрхийг нь өөрчлөөд зардаг юм байна лээ. журмын дагуу юу ч бүтэхгүй юм байна лээ дээ. харин хураасан газруудыг нийтэд яаж шодрогоор хүртээмжтэй олгох гэж байна даа. цаашид уг асуудлыг тодорхой нээлттэй ойлгомжтой болгож журамлахщж бйаж л дараагийн ажлаа эхлүүлэх эхэргтэй дээ. бас өнөөг хүртэл ажиллаж байгаа бүх даамалууудыг бүрэн сольж бйаж л ариун үйлс эхлэх болно. бат итгэлтэй абнйа.
зочин 2020-08-11 64.119.26.1
Монгол улсын иргэн би албан журмын дагуу хүсэлт гарган бж авсан 0,7га зуслангын газартай жил бүр үүргийн дагуу газрын төлбөрөө төлөөд явдаг. Урьд нь жилд 67800₮ төлдөг бснаа шинэ хууль журмын дагуу 5 дахин нэмэгдэж 2019 Оноос 398000₮ Төлдөг болсон бас шинээр аваад 1 сар болсон гэрчилгээгээ шинээр солиул, хөрсний чанарын шинжилгээ хийлгэхгүй бол газар эзэмших эрхтэй чинь ярина гээд л бна даа газрын төлбөр бас арай л нэмэгдсэн шүү
зочин 2020-08-11 202.179.27.117
иргэдээс янз бүрийн бичиг цаас нэхээд буцаадаг,хошин шогын тоглолтыг үзээд арай ч хэтрүүлж байна гэж бодож байсан чинь бодит амьдрал дээр бүр түүнээс ч дор байсан, Чингэлтэйн газрын алба гэж дарга цэрэггүй дүүрсэн алба байна, эд нар нэг л нартхй өдөр дээлээ нөмрөнө дөө
Lavlaa 2020-08-11 103.212.116.182
Хашаа хатгахад хөрөнгө шаардлагатай Харин төлбөр бол өөр хэрэг Учир нь 0.07 га-ийн жилийн хураамж 6000төгрөг л байдаг Тэгэхээр төлбөрөө төлөхгүй байгаа нь цэвэр хариуцлагатай холбоотой
Ард 2020-08-11 202.9.47.16
Ядахнаа 0.7 гар аа өгчихөөд ингэж ардаа адлаасай!!!
Харийн хахуульчиддаа хэдэн зуун гагаар өгөөд байдаг!!!
Зочин 2020-08-11 49.0.212.4
Наадах чинь жидүүчдийн нам засгийн зүгээс хийж буй дээрэм тонуул
иргэн 2020-08-11 103.229.120.40
Яаж олж авсан юм бүү мэд 300 саяас 1 тэрбумын газрыг зарна гээд байж байдаг шүү дээ. Газар асуухлаар байхгүй л гэдэг.
/*-*/ 2020-08-11 49.0.212.4
Мие овогт Энхболд баахан газрын наймаа хийж байгаад тогтолцоог нь тийм голдиролд оруулчихсан юм.
Зочин 2020-08-11 66.181.161.17
Газрын албаныхан луйвар дээрэм хийж хахуулиар баяжиж байгаа гэж үнэн үү.Шалгаж мэдээлэх газар байна уу
Зочин 2020-08-11 202.21.108.209
Олон жил ашиглаагүй газрууд газрын албаныхны ченжүүдийнх. Тиймээс энэ ажиллагаа зөв. Хууль хэнд ч ялгаваргүй ижил тэгш үйлчлэх ёстой. Томоохон хууль зөрчсөн газрын асуудлыг ч цуцлах хэрэгтэй.
Зочин 2020-08-11 59.153.114.203
Mongo togrognii bolomjgui boloo l haashaaa barij chadaagui bgaashde bitiii tiiim medeh yum shig yrij bgaaach
Зочин 2020-08-11 202.21.108.166
Энэ арай ч дээ даанч дээ тэр хүмүүстээ сануулалгүй шууд цуцалж байгаа бол дээрэм шүү
Зочин 2020-08-11 112.72.9.150
Хонконгд 7 сая хун нэг хотод болж бна, бид тарж будрах биш тевлерч амьдрах нь эдийн засгийн ач холбтой
Зочин 2020-08-11 202.179.21.200
bitguu solior lalat
Зочин 2020-08-11 64.119.21.21
Zuslangiin buh gazruudiig omchloh heregtei, tor ard tumbeer i!gej togloj bolohgui!!!
Зочин 2020-08-11 66.181.180.33
Ugaasaa toriin medliin gazar zuslanguudaar uldeegui
Зочин 2020-08-11 202.21.108.15
Газрын наймаачдыг шалгах цаг болсон л баймаар
Ц.Ганхүү 2020-08-11 196.53.10.223
Газрын Ц.Ганхүү ганхийдэггүй ээ!
нийгмийг бухимдуулж байна. Гэтэл Засгийн газрын Газрын асуудал хариуцсан агентлагийн дарга Ц.Ганхүү ганц үг ганхийсэнгүй. Тэтгэврийн нас нь аль хэдийн өнгөрсөн ч нам нам дамжин даргын сэнтийд заларч, албан тушаалын нөөлгөөр орон сууцны хорооллууд босгон зарж, тэрбумтан болсон уяач эрд Монголын язгуур эрх ашиг хамаагүй гэж үү?
Газрын салбар авлигаас салдаггүй нь энэ нөхөртэй холбоотой юм биш биз!!!
Ц.Ганхүү 2020-08-11 196.53.10.223
Газрын Ц.Ганхүү ганхийдэггүй ээ!!!
-Монголын газар нутгийг худалдах зарыг Хятадын цахим худалдааны Алибаба.ком сайтад тавьжээ. Харийнхан газар нутгийг минь өөрийн хүслээр, хилийн цаана наймаалцах эрх бий юү?
-Үндсэн хуулийн 6.2-т төрийн нийтийн өмч гэсэн нэр томьёо тусгаснаар Монгол Улсын харьяалалгүй, гадаадын иргэн эх оронд минь газар өмчлөх, түүнийгээ зоргоороо худалдан борлуулах эрх нээгдсэн үү?
Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, эргэлзээ дагуулсан ийм асуултууд ни
Зочин 2020-08-11 98.33.93.32
Хохь нь гэдгийм даа,бусад улсыг хар,авилгалд идэгдсэн дээрэлхүү төр гэх нэртэй хэдхэн тооны хулгайчдаа жагсаад л хусаад хаяж байна,ингэж чадахгүй бол дээрэлхүүлээд л доромжлуулаад л нусаа татаад хамраа ухаад том том унгаад л явж дээ
Зочин 2020-08-11 49.0.212.4
Тэгээд жагсаал цуглаан хийхээр зэрэг мөнгөний жагсаал энэ тэр гэж гуцаад өөрсдөө хөдөлдөггүй шдээ. Хэн мөнгө тарааж жагсаал хийлгээд байна гэдэг, тэгээд муу л бол зүүн хойд талын хар овоохой гэгчээр АН руу чихнэ, өнгөт хувьсгал гэж гуцна. Орос Путиныг магтан дуулна. Чааваас пиддаа
Шударга төр 2020-08-11 103.229.120.19
Найрамдал зуслангийн газраас ерөнхий сайд Хүрэлсүхийн дүү 10 га газар авсан гэж шуугиж байсан болохоор газрыг хураалгүй орхисон байх нь
Зочин 2020-08-11 174.196.35.204
IH XYPAL NI DAN TEHEGYYDEER DYYRSEN UM CHINIO ODOO YAHAV DEE.
BID OOPCDOO L SONGOSON
татвар төлөгч 2020-08-11 203.169.49.119
Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам газрын ченж хийлгүй харин байгалиа хамгаалах үндсэн ажлаа хийх цаг нь болсон шүү.
Иргэн 2020-08-11 202.21.124.20
БИ ЕРӨНХИЙ САЙД БОЛМООР БАЙНА
Хийх ажил
5 цахилгаан станцыг барих
Хотоос баруун тийш Хархорин хүртэл төв зам дагуу суурьшлын бүсүүд үүсгэх
Хотын дүүргүүдийг тийш нь нүүлгэх
УБ хотын татварыг 1000 хувь нэмэх
Шинэ суурьшлын бүсүүдэд онцгой хямдрал урамшуулал татваргүй бүс болгох
Төрийг аппаратыг эрс багасгах
Гэр хорооллыг шинэ бүсүүдэд шилжүүлэх газар дээр нь мод ой үүсгэх (энэ ажлыг дайны нөхцөл гэж үзэн төр хүчээр хийх)
Их цааз хуулийг хэрэгжүүлэх
Улаанбаатарыг Азийн төв болго
Улсыг цахимжуулах
c bayar 2020-08-11 174.196.35.204
TED YL CHADNAA.
EC EEC EHLEED BUGD TEHEGYYD SHUU DEE
Зочин 2020-08-11 66.181.161.17
Бүү тэнэгт.ерөнхий сайд битгий хэл гудамжны цэвэрлэгч ч хийж чадахгүй тэнэг бн
Газрын алба. 2020-08-11 202.9.40.93
Газраа ашигладаггүй худлаа цаас бариад зарах гээд явдаг хүмүүсийг эрхийг цуцлах нь зөв.Газрын албаныхөнд их ноо бии дээ.Тэр хэдэн бүдүүн хүүхнүүд чонотой нийлж хонио муулдаг улс.
Зочин 2020-08-11 202.179.15.10
Дархан цаазат газарт хууль бус газар олголтоо цуцалж чадахгүй байж иргэдийн 0,07 хон газрыг хүчингүй болгож байдаг шудрага ёс хариуцлага гэж тэр ерөнхий сайд нь ам ангайх бүртээ ярихаа больчихмоор юм.
Зочин 2020-08-11 103.212.116.228
Хүрэлсүхтэнгүүд галзууржээ.Орон нутгийн сонгуулиар сайн шанаа өгөхөөс!!!!
Зочин 2020-08-11 175.38.18.28
Дэд бүтцийг нь шийдэж өгөөд энэ тэнд гэхгүй зам харгуйтай тэгш талбайг олгооч.
Зочин 2020-08-11 202.21.113.238
Хоёр жилийн өмнө “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн эзэмшил талбайгаас газар хумсалсан эрхтэн дархтнуудын газрыг буцааж авах тухай яриа Засгийн газрын түвшинд яригдаж, дуулиан тарьсан ч нам дарагдсан. "Найрамдал" зуслан нь нийт 5220 га газартай байсан ч 100 гаруй аж ахуйн нэгж, иргэнд хууль зөрчин газрыг нь олгосноос 1220 га болтлоо багассан байдаг. ОюунЭрдэнэ юмаа аьцийшд. Тэгээ л болоо шд
зочин 2020-08-11 202.179.15.3
Газрын албанынхан өөрсдөө газраа бусдын нэр дээр гаргачихаад зараад байгаа юм чнь зөвөө.
Зочин 2020-08-11 202.179.26.46
Газрын албанд бүрэн шинэчлэл хийхгүй бол дарга цэрэггүй аймшигтай болсон шүү, нэг л өдөр засгын эсрэг иргэд босох вий дээ
Зочин 2020-08-11 182.160.34.39
Газрын алба гэхээсээ илүүтэй иргэдийн хурал, дүүргийн тамгын газрын сэтэртэнгүүдэд их учир бий, тэд чинь жинхэнэ холионы эзэд нь юм биш үү