Канье Уэст, Ким Кардашиан нар гэрлэлтээ аврах аялалд гарна

Хуучирсан мэдээ: 2020.08.10-нд нийтлэгдсэн

Канье Уэст, Ким Кардашиан нар гэрлэлтээ аврах аялалд гарна

Канье Уэст, Ким Кардашиан нар гэрлэлтээ аврах аялалд гарна

Холливудын алдарт хос болох Канье Уэст болон Ким Кардашиан нарын Колорадо руу хийх аялал тэдний гэрлэлтийг хадгалж үлдэхэд тус болно гэж найдаж байгаа ажээ. Одод ба тэдний дөрвөн хүүхэд Доминиканы Бүгд Найрамдах улсад долоо хоног үргэлжилсэн амралтаасаа буцаж ирээд, АНУ-ын Флорида мужийн Майами хотод байрласан байгаа бөгөөд одоо дахин Колорадо руу "Халуухан" аялал хийхээр төлөвлөж буй аж.

Өнгөрсөн сард зохион байгуулагдсан улс төрийн жагсаал дээр Канье анхны хүүхдээ үр хөндүүлсэн явдалд дургүй байдаг гэдгээ илэрхийлсэнтэй холбоотойгоор хосууд хоорондоо маргаантай байгаа юм. Мөн түүнчлэн Канье Уэст өөрийн эхнэр Ким болон түүний ээж Крис Женнер рүү сошиал хуудсаараа дамжуулан дайрч, хоёр жилийн турш гэрлэлтээ цуцлуулахаар тэмцэж байсныг нь илчилсэн. Гэвч хожим нь 43 настай реппер эхнэрээсээ уучлал гуйн, гэр бүлийн хамтаар Доминиканы Бүгд Найрамдах Улсад амарсан нь хосуудад харилцаагаа сэргээх сайхан боломж олгосон гэж үзэж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Канье Уэстийн хувьд эхнэр Ким Кардашиан болон өөрийн хүүхдүүд болох долоон настай Норт, дөрвөн настай Саинт, хоёр настай Чикаго, 15 сартай Псалм нартайгаа цагийг хамтдаа гайхалтай өнгөрүүлэн, түүнд гайхалтай бүтээлч урам зориг орсон гэжээ.

Д.БААСАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
7
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж